Sunday, November 28, 2010

Хутагт Ринбүүчи багшдаа

Эрин галав дамжин төрөл тутамдаа буяны чанадад хүрсэн
Эрдэнэт номын хүрд эргүүлэгч зам мөр хөтлөгч Хувилгаан
Мэргэдийн их булаг гэнэм багштан минь
Мэлмийгээ баясган зул бадраан өргөхдөө

Харанхуйн дунд гэрэл гэгээг цацрааж
Хамаг амьтаны горилсон бүхэн хүслэн биелэх ерөөлтэй хэмээн
Уртаар санаа алдан огшон
Уудам ертөнцийн хатуу үнэнийг хөврөн асгаруулан
Орчлонгийн амьтныг энэрэн гэтэлгэх бодь сэдхэлтэн
Огоот гэгээрлийн хутагт хүрэх сургааль номлолоо хайрлан
ТөгөлдөрБаясгагч хэмээн Мунхаг шавиа хайрлан энэрч
Тэртээ алсад Нямба хийн гэгээрэхүйд морилон
Дээдийн номийн шимийг хүртэн арвис билигт шамдан суугаа гэнэм

Учрал ерөөлт дээдийн багштан таныг бишрэн мөргөж
Уян нинжин нигүүлсэнгүй амьдарлаар золбирму
Огоот эмийн дүр төрхийг татан хаяж
Орчлонд эргэх төрөл тутамдаа дорд энгүүн би
Хувилгаан багшийнхаа нөмөрт хорогдном

Сэдхэл донслов
Санаа огшив
Архад хүмүүний мэргэн сургааль хайр энэрэлийг
Авшиг авсан бээр нэхэн үгүйлэн
Аягаа даахгүй бөмбөлзөн мэлмэрэн суунам

No comments:

Post a Comment