Monday, December 13, 2010

Дарь эхийн ачлал

Хорол эрдэнийн шүншигт
Хорин нэгэн дарь эх минь
Хорлол дэвийг ариусгагч
Хорин нэгэн бурхан минь
Шид увидаст тань биширч
Шившлэг тарнийг тань хэлье
Ум дари дүдари дүри суухай (3)

1. Эрхэнд хураагч Дарь эх
Эрмэш сэтгэлийг номхотгогч
Эвдэрсэн бүхнийг эвлүүлэгч
Төөрөг заяаг тэгшитгэх
Төрийн жаягийг төвшитгөх
Эрхэнд хураагч Дарь эхийн
Эрдэм чадалд сөгдөн мөргөе
Ум дари дүдари дүри суухай (3)

2. Ад номхруулагч Дарь эх
Зургаан сав таван цулд
Зовлон хурж өвчин адлах
Шаналалын түмэн барцадыг
Шидэт тарниар илааршуулагч
Ад номхруулагч Дарь эхийн
Агуу хүчинд сөхрөн мөргөе
Ум дари дүдари дүри суухай (3)

3. Төгс эдлэлийг дэлгэрүүлэгч Дарь эх
Төрсөн биенд буян хурж
Түмний үйлст гачаал багасч
Буурал хорвоон бумба бялхаж
Буцлан оргих гомдол сарних
Төгс эдлэлийг дэлгэрүүлэгч
Төгөлдөр Дарь эхэд сөгдөн мөргөе
Ум дари дүдари дүри суухай (3)

4. Нас аривтгах Дарь эх
Дотор сэтгэл ариусч
Дорой үзэл үгүйсч
Удаан жаргах мөр цохих
Удам сайжрах үйл бүтэх
Нас аривтгах Дарь эхэд
Наминчлан байж сөгдөн мөргөе
Ум дари дүдари дүри суухай (3)

5. Сэтгэл булаагч Дарь эх
Арга билгийн алаг мэлмий
Аз тавилант үнэнч хайр
Агуу сайхны эрхэм чанар
Асар тэнгэрийн алтан заадас
Сэтгэл булаагч Дарь эх таны
Сэвгүй лагшинд сөгдөн мөргөе
Ум дари дүдари дүри суухай (3)

6.Бүд нар сарыг согтууруулагч Дарь эх
Есөн гариг эргэн гийх
Ер бусаар илбэн таалах
Ёрын муу элчинд эгдүүцэх
Ертөнцийн одны гүйдэлд суух
Буд нар сарыг согтууруулагч
Бумба Дарь эхэд шүтэн мөргөе.
Ум дари дүдари дүри суухай (3)

7. Хорлол зүхлийг далдлан дарагч
Дарь эх
Муу зүгийн лай татах
Мулгуу бодлын гай хураах
Санаанд оромгүй зан гаргах
Салга заяаны бузар үүрлэх
Хорлол зүхлийг далдлан дарагч
Ховс шидэт Дарь эхэд мөргөе
Ум дари дүдари дүри суухай (3)

8. Шимнус дайсныг даран сөнөөгч
Дарь эх
Нөхрийн итгэлийг уланд гишгэх
Нарийн нууцыг уудлан шинжих
Нар сарыг хэтрүүлэн сэвтээх
Найман зүгтээ гасланг таригч
Шимнуст дайсныг даран сөнөөгч
Шагжмунь Дарь эхэд даатган мөргөе
Ум дари дүдари дүри суухай (3)

9. Аюулаас аврагч Дарь эх
Гал усны аюулт гаслан
Ган зудны амаргүй зовлон
Өр зүрх шархлаан тамлагч
Өвчин эмгэг зайлуулан өгөх
Аюулаас аврагч Дарь эхийн
Алтан мутраас адис авч мөргөе
Ум дари дүдари дүри суухай (3)

10. Чөтгөрийг эрхэндээ оруулагч Дарь эх
Муу зүгийн аливаа тотгор
Мунхаг зангийн албин тачаал
Хүмүүн заяаг хорслон тэрслэгч
Хүсэл хяслын нигуурт баярлагч
Чөтгөрийг эрхэндээ оруулан хураагч
Чадамж ихт Дарь эхэд мөргөе
Ум дари дүдари дүри суухай (3)

11. Үгээгүй хоосрохыг үтэр арилгагч
Дарь эх
Өдөр бүр амны хишиг дэлгэрч
Өглөгийн цагаан буян хураагч
Үлэмж тансаг орчлонг амраах
Үйлийн сайн үйлс үерлүүлэх
Үгээгүй хоосрохыг үтэр арилгах
Үнэн бишрэлт Дарь эхэд мөргөе.
Ум дари дүдари дүри суухай (3)
12. Өлзий хутгийг бадруулагч Дарь эх
Дээд тэнгэрт залрагч
Хүмүүн заяаг тэгшлэх
Дээвэр цагаан гэрийн
Хүйс голомтыг асаалцах
Өлзий хутгийг бадруулагч
Өр зөөлөн Дарь эхэд мөргөе
Ум дари дүдари дүри суухай (3)

13. Сахин хамгаалагч Дарь эх
Туурга тусгаар орны
Туг сүлдийг бадраагч
Аюул гасланг зайлуулагч
Аливаа сайныг дээдлэгч
Сахин хамгаалагч Дарь эхийн
Сан сэржмийн хүчинд мөргөе
Ум дари дүдари дүри суухай (3)

14. Тотгор дарагч Дарь эх
Сав шим ертөнцийн
Саад буртгийг арилгах
Сайн үйлст торох лайг
Самбай болтол сэмлэх
Тотгор дарагч Дарь эхийн
Төгс эрдэмд шүтэн мөргөе
Ум дари дүдари дүри суухай (3)

15. Хилэнц номхруулагч Дарь эх
Алтан амь таслах
Адгуус мэт хурьцах
Худал хэлж хуурах
Хулгай хийж шулах
Хилэнц номхруулагч Дарь эхийн
Хэмгүй сүрт ид шидэд мөргөе
Ум дари дүдари дүри суухай (3)

16. Билиг хийгээд тарниа арвитгагч Дарь эх
Залбирал үйлдэн сэтгэл төвлөрч
Замбуулин хорвоон гасланг хөөх
Зургаадайн таягаа тулан зүтгэх
Зуун живаагаар мааниа шивших
Билиг хийгээд тарниа арвитгагч
Билгүүн номт Дарь эхэд мөргөе
Ум дари дүдари дүри суухай (3)

17. Дайсан хийгээд хулгай дарагч Дарь эх
Үзэл зөрж зэвсэг барих
Үтэр түргэн олзод шунах
Илүү харж нуувар авах
Итгэл алдаж нууц дэлгэх
Дайсан хийгээд хулгай дарагч
Дарь эх таны увидаст мөргөе
Ум дари дүдари дүри суухай (3)

18. Лус савдагийн хорыг арилгагч Дарь эх
Уул усаа үл баясгах
Ураг төрлөө үл хайрлах
Ургаа бүхнээ үтэр устгах
Улигт муу зуршлаар сажих
Лус савдагийн хорыг арилгагч
Лусын дагина Дарь эхэд мөргөе
Ум дари дүдари дүри суухай (3)

19. Муу зүүд хэрүүлийг арилгагч Дарь эх
Үг сөргөлдөн нүд босох
Үйлэнд хардан муу санах
Сэтгэл ёрлож нойр хулжих
Сэв суулгах зүрх цангаах
Муу зүүд хэрүүлийг арилгагч
Мутар ариун Дарь эхэд мөргөе
Ум дари дүдари дүри суухай (3)

20. Хижиг өвчний хорыг арилгагч Дарь эх
Халуун шатаж дотор хорсох
Хамаг биенд өвчин хурах
Бузар бүхнээ гулгин гаргах
Булуу шархирч шаналж зовох
Хижиг өвчний хорыг дарагч
Хэл цагаан Дарь эхэд мөргөе
Ум дари дүдари дүри суухай (3)

21. Аливаа үйлс бүхнийг бүтээгч Дарь эх
Хотол олон сэтгэл тэнэгэр
Хорлол барчид амар тайван
Дэлхийн энгээр дээвэр бүтэн
Дээд тэнгэрээр мичид алтан
Аливаа үйлс бүхнийг бүтээгч
Ариун дагшин Дарь эхэд мөргөе
Ум дари дүдари дүри суухай (3)

Гэтэлгэгч Дарь эхийн хорин нэгэн мөргөлт магтаал оршвой

Аръяа Дар Эх дор мєргємїй


Хутагт нїдээр їзэгч эрхэт нийгїїлсэхїйн сан дор мєргємїй.


Ом. Гэтэлгэгч Хутагт Дар Эх дор мєргємїй.


Мєргємїй.Дар Эх Тїргэн баатар


Мэлмий нь агшны гилбэлгээн адил


Гурван ертєнцийн итгэл, уснаас тєрсєн нигуурын


Гїлд туурцагнаас гарсан эхэд


Мєргємїй.Дад хэмээх хийгээд Пад –аар


Чандасын эндїїрлийг сайтар дарагч


Баруунаа хумин, зїїнээ жийсэн єлмийгєєр дараад


Бадрангуй галын дїрэлїзїїлгийг машид бадруулагчид


Мєргємїй, Дї Рэ –гээр их аюулт


Шулмасын баатрыг тийн дарагч


Уснаас тєрсєн нигуур нь хилэнт


Хамаг дайснаа хоцроолгїй алагчид


Мєргємїй, Чухаг дээд гурав бэлгэдэгч чагжаан


Хуруугаар зїрхэндээ тийн чимэгт


Хоцроолгїй зїгийн хїрдийг чимэн


Єєрийн гэрлийн чуулган гялбасанд


Мєргємїй, машид цог жавхлант


Тэргїїний чимгийн гэрлийг хэлхсэн


Инээгээд сайтар инээн Дїд Даа Ра-гаар


Шулмас хийгээд ертєнцийг эрхэндээ зохиогчид


Мєргємїй, газар дэлхийг тэтгэгчийн чуулгад


Бїгдийг хураан ирїїлэхийн чадалт


Хилэн атираа хєдлєн Хум їсгээр


Їгээгїй бїгдээс тийнхїї гэтэлгэгчид


Мєргємїй, хэсэг сарны титмийн


Чимэг бїхэн нь машид бадрагч


Їснирийн оройдоо Авид бурханы


Мєнхийн гэрлийг сайтар бадруулагчид


Мєргємїй, галвын эцсийн гал мэт


Бадрангуй, эрихсийн тєвд оршигч


Баруунаа жийн, зїїнийг хумьсан хамгаа тойрон баясалдагч


Дайсны ємгийг тийнхїї дарагчид


Мєргємїй, газар дэлхийг мутрын


Алгаар дэлдээд єлмийгєєр дэвслэгч


Хилэнгийн мэлмийгээр зохион Хум їсгээр


Долоон їетэн нугуудыг эвдэгчид


Мєргємїй, амгалан, буянт, амарлисан


Гаслангаас нєгчсєн амарлингуй явдалт


Суу Хаа, Ом лугаа їнэхээр тєгссєнєєр


Их хилэнцсийг дарагч ямагтад


Мєргємїй, бїхнээс тойрон баясалдагч


Дасны биеийг тийнхїї дарагч


Арван їсэгтийн тарнийг байгуулах


Ухаан Хум –аас гэтэлгэгч ямагтад


Мєргємїй, Дї Рэ єлмийгєє дэлдсэнээр


Хум-ын дїрст хєрєнгє ямагт


Сїмбэр, Мандарваа, Биндэръяа уулс


Гурван ертєнцийг хєдєлгєгч ямагтад


Мєргємїй, тэнгэрсийн далайн байдалт


Гєрєєсєн тэмдэгтийг мунартаа барьсан


Даа Ра хоёр єгїїлэн Пад їсгээр


Хор нугуудыг їлдээлгїй арилгагчид


Мєргємїй, тэнгэрсийн чуулганы хаан


Тэнгэр хийгээд гинарисаар шїтїїлэгч


Бїхнээс хуяглан цог жавхлангийн сїрээр


Тэмцэл хийгээд муу зїїдийг арилгагчид


Мєргємїй, наран саран дэлгэрсэн


Хоёр мэлмий нь гэрлээр гийгїїлэгч


Ха Ра хоёр єгїїлэн Дїд Даа Ра –гаар


Маш хатуу хижиг євчнийг арилгагчид


Мєргємїй, тэрхїї ямагт гурвыг байгуулснаар


Амарингуй хїч лугаа їнэхээр тєгссєн


Ад, ороолон, ягчисын чуулгадыг


Дарагч Дї Рэ маш дээд ямагтад


Їндсэн тарниар магтсан лугаа


Хорин нэгэн мєргєл болой.


Охин тэнгэр дор їнэхээр бишрэгч


Оюун тєгс нэгэн сайтар сїсэглэн єгїїлэхийн тулд


Їдэш хийгээд їїрээр босон


Дурдваас аюул їгїй бїгдийг єгмїй.


Хамаг хилэнцийг сайтар амарлиулснаар


Муу заяа бїгдийг дарагч болой.


Долоон живаа Ялгуусан нугууд бээр


Авшигийг тїргэнээ єгєх болоод


Їїнээс илїї ямагтыг олсон


Эцсийн бурханы хутгыг олуулмуй.


Тэр бээр их хатуу хорыг


Бат оршигч буюу бусад амьтан


Идсэн хийгээд уусан байлаа ч


Дурдсанаар сайтар арилах болмуй.


Ад, хижиг, хороор нэрвэгдсэн


Элдэв зовлонг тийн тэвчїїлээд


Амьтан бусад нугуудад ч болой.


Хоёр, гурав, долоо илт єгїїлвээс


Хєвгїїн хїсэгчид хєвгїїн олоод


Эд хїсэгч бээр эд ямагтыг олмуй


Хамаг хїссэнээ олох болоод Тотгоргїй болгон тус тус дармуй.


Хорин нэгэн мєргєлт магтаалыг унших арга


Ом Сусади.


Хувийн завсарт хорин нэгэн мєргєлт магтаал уншихыг хїсэгч бээр, анх эхлээд :


“Хамаг амьтныг сансрын их зовлонгоос гэтэлгэн Туулсан бурханы хутаг дор байгуулсїгай” хэмээн бодь сэтгэлийг їїсгээд, тэндээс:


“Ємнийн огторгуйд лянхуан их модны дээр Гэтэлгэгч Нїдээр їзэгч, лагшингийн єнгє нь цагаан, элдэв торгон хувцас ємсєн эрдэнэсийн чимгээр чимсэн, нэгэн нїїрт хоёр хоёр мутарт, Авид бурханаар тэргїїнээ чимсэн, баруун мутраараа дээдийг єгєгч чагжаа, дїїн мутраар зїрхэн тус лянхуа барьсны, лянхуан дэлбээ дэлгэрсний дээр Гэтэлгэгч Дар Эх єєдєєс нїїрээ харуулан оршлоо” хэмээн магтаалыг орныг тодруулан тавь.


Єєрийг Ялж тєгс нєгчсєн Вирузана бурханд тодруулах буюу эсвэл эглийн байдалтай санаад :


Ом Даа Рэ Дїд Даа Рэ Дї Рэ Суу Хаа хэмээн , арван їсэгт зїрхэн тарнийг олонтаа тоолоод бас:


“ Намо Радно Даръяава.Намо Аръяа Авалогидэ Шураяа, Боди Садуяа, Махаа Судуяа, Маха Гарунигаяа, Дадъяатаа, Ом Даа Рэ Дїд Даа Рэ Дї Рэ Мама Гаридэ Сарва Дїстам, Бара Дїстам, Замбаяа, Садамбаяа, Мохаяа, Вандаяа, Хум Хум Хум, Пад Пад Пад, Сарва Дїстам Садамбани Даа Рэ Суу Хаа” хэмээн, хорин нэгэн їсэгт тогтоол тарнийг нь нэгэн удаа унш.


Тэндээс хорин нэгэн мєргєлт магтаалыг уншихын їед Дар эхийн эрдмийн санаж унш.


Тэндээс Дар эхийн залбирал , ерєєл тавиад, магтаалын орны шїтээнїїдийг єєрт шингээх буюу зоригдолгїйн агаар шингээгээд, аль чадах хїртлээ амгалангаар суун їйлдэгтїн

21 Дарь эхийн ачлал уншлага оршвой

Хорол эрдэнийн шүншигт
Хорин нэгэн дарь эх минь
Хорлол дэвийг ариусгагч
Хорин нэгэн бурхан минь
Шид увидаст тань биширч
Шившлэг тарнийг тань хэлье

Ум дари дүдари дүри суухай (3)

Эрхэнд хураагч Дарь эх

Эрмэш сэтгэлийг номхотгогч
Эвдэрсэн бүхнийг эвлүүлэгч
Төөрөг заяаг тэгшитгэх
Төрийн жаягийг төвшитгөх
Эрхэнд хураагч Дарь эхийн
Эрдэм чадалд сөгдөн мөргөе

Ум дари дүдари дүри сарва хэрэ даду баша гїрї суухай (3)

Ад номхруулагч Дарь эх

Зургаан сав таван цулд
Зовлон хурж өвчин адлах
Шаналалын түмэн барцадыг
Шидэт тарниар илааршуулагч
Ад номхруулагч Дарь эхийн
Агуу хүчинд сөхрөн мөргөе

Ум дари дүдари дүри сарва бавам шамдам гїрї суухай (3)

Төгс эдлэлийг дэлгэрүүлэгч Дарь эх

Төрсөн биенд буян хурж
Түмний үйлст гачаал багасч
Буурал хорвоон бумба бялхаж
Буцлан оргих гомдол сарних
Төгс эдлэлийг дэлгэрүүлэгч
Төгөлдөр Дарь эхэд сөгдөн мөргөе

Ум дари дүдари дүри сарва аюї бунаяа бїшдэм гїрї суухай (3)

Нас аривтгах Дарь эх

Дотор сэтгэл ариусч
Дорой үзэл үгүйсч
Удаан жаргах мөр цохих
Удам сайжрах үйл бүтэх
Нас аривтгах Дарь эхэд
Наминчлан байж сөгдөн мөргөе

Ум дари дүдари дүри сарва аюурзана бїшдэм гїрї суухай (3)

Сэтгэл булаагч Дарь эх

Арга билгийн алаг мэлмий
Аз тавилант үнэнч хайр
Агуу сайхны эрхэм чанар
Асар тэнгэрийн алтан заадас
Сэтгэл булаагч Дарь эх таны
Сэвгүй лагшинд сөгдөн мөргөе

Ум дари дүдари дүрисарва жигиму агар хаяа хэрэ суухай (3)

Бүд нар сарыг согтууруулагч Дарь эх

Есөн гариг эргэн гийх
Ер бусаар илбэн таалах
Ёрын муу элчинд эгдүүцэх
Ертөнцийн одны гүйдэлд суух
Буд нар сарыг согтууруулагч
Бумба Дарь эхэд шүтэн мөргөе.

Ум дари дүдари дүри сарва бигана шадїм уза даяа суухай (3)

Хорлол зүхлийг далдлан дарагч Дарь эх

Муу зүгийн лай татах
Мулгуу бодлын гай хураах
Санаанд оромгүй зан гаргах
Салга заяаны бузар үүрлэх
Хорлол зүхлийг далдлан дарагч
Ховс шидэт Дарь эхэд мөргөе

Ум дари дүдари дүри сарва бияа аври мияа пад суухай (3)

Шимнус дайсныг даран сөнөөгч Дарь эх

Нөхрийн итгэлийг уланд гишгэх
Нарийн нууцыг уудлан шинжих
Нар сарыг хэтрүүлэн сэвтээх
Найман зүгтээ гасланг таригч
Шимнуст дайсныг даран сөнөөгч
Шагжмунь Дарь эхэд даатган мөргөе

Ум дари дүдари дүри жигимала омуга маръяа пад суухай (3)

Аюулаас аврагч Дарь эх

Гал усны аюулт гаслан
Ган зудны амаргүй зовлон
Өр зүрх шархлаан тамлагч
Өвчин эмгэг зайлуулан өгөх
Аюулаас аврагч Дарь эхийн
Алтан мутраас адис авч мөргөе

Ум дари дүдари дүри жигимала нодве сарва рагча суухай (3)

Чөтгөрийг эрхэндээ оруулагч Дарь эх

Муу зүгийн аливаа тотгор
Мунхаг зангийн албин тачаал
Хүмүүн заяаг хорслон тэрслэгч
Хүсэл хяслын нигуурт баярлагч
Чөтгөрийг эрхэндээ оруулан хураагч
Чадамж ихт Дарь эхэд мөргөе

Ум дари дүдари дүрисарва мара бара маръяа хум пад суухай (3)

Үгээгүй хоосрохыг үтэр арилгагч Дарь эх

Өдөр бүр амны хишиг дэлгэрч
Өглөгийн цагаан буян хураагч
Үлэмж тансаг орчлонг амраах
Үйлийн сайн үйлс үерлүүлэх
Үгээгүй хоосрохыг үтэр арилгах
Үнэн бишрэлт Дарь эхэд мөргөе.

Ум дари дүдари дүри басу дари суухай (3)

Өлзий хутгийг бадруулагч Дарь эх

Дээд тэнгэрт залрагч
Хүмүүн заяаг тэгшлэх
Дээвэр цагаан гэрийн
Хүйс голомтыг асаалцах
Өлзий хутгийг бадруулагч
Өр зөөлөн Дарь эхэд мөргөе

Ум дари дүдари дүри доном дїди суухай (3)

Сахин хамгаалагч Дарь эх

Туурга тусгаар орны
Туг сүлдийг бадраагч
Аюул гасланг зайлуулагч
Аливаа сайныг дээдлэгч
Сахин хамгаалагч Дарь эхийн
Сан сэржмийн хүчинд мөргөе

Ум дари дүдари дүри адина багчим гїрї суухай (3)

Тотгор дарагч Дарь эх

Сав шим ертөнцийн
Саад буртгийг арилгах
Сайн үйлст торох лайг
Самбай болтол сэмлэх
Тотгор дарагч Дарь эхийн
Төгс эрдэмд шүтэн мөргөе

Ум дари дүдари дүри маха бахаеэ гїрї суухай (3)

Хилэнц номхруулагч Дарь эх

Алтан амь таслах
Адгуус мэт хурьцах
Худал хэлж хуурах
Хулгай хийж шулах
Хилэнц номхруулагч Дарь эхийн
Хэмгүй сүрт ид шидэд мөргөе

Ум дари дүдари дүри сарва бобом бараша жанаеэ суухай (3)

Билиг хийгээд тарниа арвитгагч Дарь эх

Залбирал үйлдэн сэтгэл төвлөрч
Замбуулин хорвоон гасланг хөөх
Зургаадайн таягаа тулан зүтгэх
Зуун живаагаар мааниа шивших
Билиг хийгээд тарниа арвитгагч
Билгүүн номт Дарь эхэд мөргөе

Ум дари дүдари дүри дарма баранза барди бари шадаеэ суухай (3)

Дайсан хийгээд хулгай дарагч Дарь эх

Үзэл зөрж зэвсэг барих
Үтэр түргэн олзод шунах
Илүү харж нуувар авах
Итгэл алдаж нууц дэлгэх
Дайсан хийгээд хулгай дарагч
Дарь эх таны увидаст мөргөе

Ум дари дүдари дүри сарва зоро домонди суухай (3)

Лус савдагийн хорыг арилгагч Дарь эх

Уул усаа үл баясгах
Ураг төрлөө үл хайрлах
Ургаа бүхнээ үтэр устгах
Улигт муу зуршлаар сажих
Лус савдагийн хорыг арилгагч
Лусын дагина Дарь эхэд мөргөе

Ум дари дүдари дүри сарва нага шимдон гїрї суухай (3)

Муу зүүд хэрүүлийг арилгагч Дарь эх

Үг сөргөлдөн нүд босох
Үйлэнд хардан муу санах
Сэтгэл ёрлож нойр хулжих
Сэв суулгах зүрх цангаах
Муу зүүд хэрүүлийг арилгагч
Мутар ариун Дарь эхэд мөргөе

Ум дари дүдари дүри сарва дїдсо бани мозани суухай (3)

Хижиг өвчний хорыг арилгагч Дарь эх

Халуун шатаж дотор хорсох
Хамаг биенд өвчин хурах
Бузар бүхнээ гулгин гаргах
Булуу шархирч шаналж зовох
Хижиг өвчний хорыг дарагч
Хэл цагаан Дарь эхэд мөргөе

Ум дари дүдари дүри сарва жахи зура барша манаеэ суухай (3)

Аливаа үйлс бүхнийг бүтээгч Дарь эх

Хотол олон сэтгэл тэнэгэр
Хорлол барчид амар тайван
Дэлхийн энгээр дээвэр бүтэн
Дээд тэнгэрээр мичид алтан
Аливаа үйлс бүхнийг бүтээгч
Ариун дагшин Дарь эхэд мөргөе


Ум дари дїдаари дїри садана суухай

Monday, December 6, 2010

Оршихуй..

Бурхад хүртэл хилэгнэн уурсах
Бусармаг тунд биеээ ороогоод
Чөмөг царцаам хүйтэн мунхагийн үзүүрт
Чөтгөр адийг өөрөө бүтээн
Үйлийнхээ үрэнд өрийгөө ороогоод
Үзэмж төгсөд ихэд шунаж
Балчигт зуурдхан орчлонгийн охируурын чивнээнд дурлан
Баларсан мунхаг хүмүүнтэй баягалдан сүжирхэж
Минийх гэдэг үзлээр орчлонг мэлмийдэх надад
Хэлтэрхийн төдий хэмжээтэй сайны чанар үгүй байнам

Эрхэм багштанд мөргөмүй

Дорны их бясалгагч Архадын
Долгисох сэдхэлийн угт хөврүүлэн санагалзахад
Амьсгалах тутамд та нэвтрэн морилох
Ай Багштан мину зэ
Хамаг амьтны тусын тулд юм бүхэнд оршиж
Хар муу үйлийн замаас намайгаа холтгому
Энэ ертөнцийн өнгө хэмээвэл таныг хэлмүй
Энх тунх явааг минь ивээж байдагт мөргөмүй
Ариутгагч бас аврагч багштан минь
Алтан мутраараа адислаж хайрла
Алс хязгаар нутгаас мөргөн бишрмүй

Sunday, December 5, 2010

Хувисуй хөөрөн дэгдээгч

Ивлэг биеийн сорыг ихэд тачаан
 Хурьцан шунаглан адаарайна
Хувирамтгай хөнгөн аашинд уясаад
Хүсэн тачаадсаар дасахуй
Хөрөнгө зоосны нүхийг баясан
Ховдог шунал үл тавьна
Олны дунд түгээх алдрыг таашаан
Ойртон дотносохыг шунаглан долингосоно

Wednesday, December 1, 2010

Ертөнцийн эгэлхэн гэрэл, энгүүхэн аялгуун доор
Ертөнцийн хүмүүс үдэш дуулан бүжихээр одмуй.
Сэлүүн аниргүйд би л орь ганцаар суугаад
Сэтгэлийн доторх гэрэл, аялгуунаа найган ганхнам

Tuesday, November 30, 2010

                                 
             Зуурдын хагацал нисээд ирэхэд
             Зэрэглээ дундах амьдрал хөөсрөнө

Мэдэрхүй

                
                      
               Үгээр хэлэх юм бишээ энэ гүүрийг
        Үзүүр нь ч харагдахгүйн манангы дунд

Нүцгэрэн гуних сэдхэл минь
          

Sunday, November 28, 2010

Хутагт Ринбүүчи багшдаа

Эрин галав дамжин төрөл тутамдаа буяны чанадад хүрсэн
Эрдэнэт номын хүрд эргүүлэгч зам мөр хөтлөгч Хувилгаан
Мэргэдийн их булаг гэнэм багштан минь
Мэлмийгээ баясган зул бадраан өргөхдөө

Харанхуйн дунд гэрэл гэгээг цацрааж
Хамаг амьтаны горилсон бүхэн хүслэн биелэх ерөөлтэй хэмээн
Уртаар санаа алдан огшон
Уудам ертөнцийн хатуу үнэнийг хөврөн асгаруулан
Орчлонгийн амьтныг энэрэн гэтэлгэх бодь сэдхэлтэн
Огоот гэгээрлийн хутагт хүрэх сургааль номлолоо хайрлан
ТөгөлдөрБаясгагч хэмээн Мунхаг шавиа хайрлан энэрч
Тэртээ алсад Нямба хийн гэгээрэхүйд морилон
Дээдийн номийн шимийг хүртэн арвис билигт шамдан суугаа гэнэм

Учрал ерөөлт дээдийн багштан таныг бишрэн мөргөж
Уян нинжин нигүүлсэнгүй амьдарлаар золбирму
Огоот эмийн дүр төрхийг татан хаяж
Орчлонд эргэх төрөл тутамдаа дорд энгүүн би
Хувилгаан багшийнхаа нөмөрт хорогдном

Сэдхэл донслов
Санаа огшив
Архад хүмүүний мэргэн сургааль хайр энэрэлийг
Авшиг авсан бээр нэхэн үгүйлэн
Аягаа даахгүй бөмбөлзөн мэлмэрэн суунам

Сэрэхүй


Бадамлянхуа цэцэг гүвэгдэх цагт
Бурхадын өлмийн дор хачин гоё цээнэ цэцэг дэлгэрэнэм
Бурсан хуврага даган хөөрөн баясч морилон
Болортон үзэсгэлэнтэх намрын өнгийг шохоорхьюү

Saturday, October 30, 2010

Зарим Заримдагуудад зориулсан шүлэг

Загатнаагvй ч гэлээ миний гар 
Заримуудад зориулж ганц шvлэг бичилгvй горьгvй нь 
Замбараагvй дээ биш ч энэ хорвоо 
Зарим нэг юмсаар гуа биеэ гутаажээ. 

Замбуулин хэдий арвин тусмаа 
Заваан юм тєдий элбэг болжээ. 
Заримдаг гийгvvлэгч ес байтал 
Заримдаг хvн ерэн хувийг нь эзлэхэд хvрчээ. 

Єєрснийгєє тэд хэзээ ч мэдэж чадахгvй байж 
Єрєєл бусдыг тэд хэзээ ямагт 
Єєчилж муучилж ховлож амьдрах нь 
Єтєг шивхээр хооллогч єт хорхой мэт буюу. 

Дємгvvр ганган явбал дээрд vзэж нударган гэнэ. 
Дєнгєж хувцастай явбал доорд vзэж гуйлгачин гэнэ. 
Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ 
Орь ганцаар явбал аархахдаа зайгуул гэнэ.

Улаан мєнгє єєрєєсєє харамлаад єєрснєє 

Ууж чадахгvй явж уусан хvнийг архичин гэнэ 
Уу ид гэж зvгээр яваа хvнийг шахаж шахчихаад 
Улаандаа гарсан ховдог гэж дэлхий дахинд зарлана. 

Авгайгаасаа саллаа гэж єєрєє хаягдсан юм шиг уурлана 
Авалгvй ганц бие явбал єєрєє суух албатай юм шиг муулна. 
Амар мэндийг нь асуувал ярвалдаад хариу дуугардаггvй байж 
Адилхан дуугvй єнгєрвєл их зан гаргалаа гэж уйлчих шахна. 

Дориухан алхвал дайрчих шахлаа гэж гомдол тоочно 
Доройхон явбал єєрєє дайрчих гээд хєл гар гишгэлнэ. 
Мєнгє харуулчихвал гуйж авчхаад эргvvлж єгєхгvй 
Мєнгєгvй цагтаа уулзвал нэг нvдээр харахгvй цааш эргэнэ. 

Гэтэл энэ маань єєрєє ямар хvн бэ? 
Гэм буруугvй хазгай гишгэдэггvй ариухан амьтан уу ? 
Гэвэл бас vгvй ээ ! Энэ хорвоод тєрєєд 
Гэтэж, тагнаж, ховлож, хутгаж явахаас єєрийг сурсангvй. 

Ний нуугvй хэлэхэд булай бvхнийг vйлдээчин 
Нийгмийн бєєс болж бусдын талхыг vмхээчин. 
Зарим ийм заримдагчуудад зориулж єєрсєн шиг нь 
Заваан шvлэг нэгийг бичлээ хайран ч гар минь!!!

Thursday, October 21, 2010

Японд өнгөрүүлсэн олон жилийн хэсэг намар

Өнөөдөр урьдын л адил бас л жил болгон ирдэг намар ирж байна
 Гадаа бороо шаагиад л би лабортор дотроо сууж байна
 Яагаад ч юм Монгол руу явах юмсан гэсэн бодол одоо төрөхгүй болжээ
 Эндээ ирээд удаж байгаа ч тэр үү. Судалгааны ажилдаа дарагдаад гадагшаа гарая гэсэн бодол алга Харин багшийгаа их үгүйл байна
 Миний багш бол Буддын шашины Гэлэгба урсгалын нэлээд томоохон Ринбүүче Түвд хүмүүн билээ багштайгаа өнгөрүүлсэн он жилүүд минь Миний амьдралын хамгийн аз жаргалтай гэрэлтэй байсан үеийг хэлнэ биз дээ
 Багшийнхаа ачаар би маш их өөрчлөгдөж амьдралын минь үзэл бодол тэс өөр болсон билээ Одоо би зэргээ хамгаалчаад үргэлжлүүлж хаа нэг газар луу явж дахиж сурч боловсормоор байх юм гэхдээ насаа бодохоор өөртөө хааяа санаа зовоод байна 3 жилийн дараа 30 настай бүсгүй. Амьдрал нээрээ цас хугацаа нээрээ үнэхээр хурдан юмаа Одоо би 20-25 энэ насны үе рүүгээ явмаар байх юм гэтэл би ер нь тийм айхтар хийж бүтээсэн зүйлгүй атлаа ямар хурдаар цаг хугацаа өнгөрнө вэ Залуу настайгаа авсанд орж хорвоогоос буцахгүйгээс хойш хөгшрөх нас өнгөрөх тусам хүний нэгэн насны амьдрал хурдан өнгөрөх юм даа

Wednesday, October 20, 2010

Ижий зєн

Тэр эх уруул нь хатан омголтож бvх бие нь дагжин чичирч байлаа.
Халуундаа дэмийрэх шахам байсан хэдий ч би чинь гараас минь хєтлєх ганцхан vртэй хvн шvv, vхэж л болохгvй гэсэн зvрхний хатуу зарлиг далдаас удирдаж бяцхан хvvгийнхээ ханцуйнаас нь хєтлєн ядуу оромжноосоо гарав.
Гараас нь хєтєлбєл биеийнх нь халуун хvvд нь халдаж болзошгvй гэж бодсон учир ханцуйнаас нь жийрэглэн барьсан ажээ. Хаа нэгтээгээс хиншvv хярвас vнэртэн, дайны сvvдэр хvvшлэн нємєрч байгааг эх сайн мэдэрч байлаа. Ойрх хотыг харийн цэрэг эзэлжээ гэсэн мэдээ тосгон даяар тархаж, тосгоны захирагч иргэдээ дvрвэн нvvхийг шаардсан бичиг хэдэн єдрийн ємнєєс тараасан хэдий ч эх тєрєлх тосгоноосоо явахыг хvссэнгvй. Явъя гэхэд нvvдлийн ая даахгvй ужиг євчиндєє баригдсан болохоор нутаг усныхандаа гай болохгvйг хичээжээ.
Талын балмад цэрэг замдаа тааралдсан хот сууринг дээрэмдэн эзэлж юу тааралдсан болгоныг хvйс тэмтрэн ирж явна гэх vг чихнээс чихэнд єртєєлєн, ам дамжин яригдсан хэдий ч эхийн сэтгэл яагаад ч юм айсангvй.
Тосгон эзгvйрчээ. Улс орны амин сvнс нь газар нутаг, иргэд байтал захирагч бvх хvнээ аван дvрвэн одсонд эхийн зvрх харамсан тvгшиж байлаа. Ирж яваа тэр улсын цэргvvд нь морьдоо хvртэл цул мєнгєєр тоноглож, алтан бvс, алтан дуулгатай энэ ертєнцийн хамгийн том газар нутагтай баян улс гэнэ лээ гэж хvмvvсийн ярьж байсныг эх сайн тогтоож авчээ.

Тийм орны эзэд болоод цэргvvд нь ухаангvй байх ёсгvй, хvv бидэн хоёрыг яах ч vгvй гэж эхийн зєн совин єєрєє єєртєє учирлан байв.
Хvvгээ хєтлєн явсаар дэлгэн орхисон дvнзэн баганатай дааман хаалгаар орлоо. Энэ хашаанд тосгоны эрхтэн дархтан, баяд ноёд амьдардаг байсан юм. Хаалга цонхоо дэлгэн орхиж санд мэнд дvрвэн одсон тэдэнд эх нутгаа гэх єчvvхєн сэтгэл vлдээгvйн ор мєр тодхон харагдана.
Эх хvv хоёрт энэ сууринд хєл тавьж vзээгvй газар гэвэл энэ.
Тэртэй тэргvй харь орны хvчирхэг цэрэгт эзлэгдэж байгаа юм чинь vvд хаалгаа цоожлохын хэрэг юусан билээ.
Эх хvv хоёр явсаар баян Жv-гийн гэрт оров. Тэд идээ будаагаа ширээн дээрээ дэлгэн юу юугvй зочин хvлээж авах гэж байгаа юм шиг орхижээ.

Хvv ширээ дvvрэн тансаг амттанг хараад ухасхийв.
-Миний хvv болохгvй ээж нь эхлээд хvртэе” хvлээ.
Миний хvv хvлээж бай, ээж нь одоохон хэмээн тамирдсан биеэ хvчлэн хэлэв.
Эхийн сэтгэлд зєн совингийн хар буужээ. Учир нь харь орны цэрэгт хорслоо тайлах гэхдээ хор шингээсэн байж болзошгvй гэж болгоомжлосных. Бvх идээнээс хазлан амсав. Юутай ч амт чанар нь хэвээр ямар нэгэн нєлєє єгсєнгvй. Хvvгийнхээ идъе гэсэн болгоныг шимж шимж єглєє. Уут дvvрэн тансаг амттанг хvvгийнхээ бvснээс уяв. Морин тєвєргєєн мєндєр шиг сонсогдож, цэрэг эрчvvд тосгон руу орж ирж байгаа сонсогдоно. Намхан чийрэг морин дээр ширэн хуяг дуулга, нум саадаг агссан хvдэр хvрэн баатрууд тав таваар эгнээ барин ирж явлаа. Тэдний туг, хиур тун сvрлэг. Ээж хvvдээ баяны гэрээс олсон єєрєє явдаг оньсон тоглоомыг єгєв. Хvv тоглоомондоо улайран цэргvvдийн зvг ойртон тоглосоор .

Хvv тэр гоё илд бамбай, туг сvлдэт цэргvvдийг шохоорхон дєхсєєр... Эхийн бие улам муудсаар хэдхэн цагийн нас vлдэж байгаагаа мэдэрсэн хэдий ч хvv минь гэсээр араас нь мєлхєн гvйцэх ч тэнхэл алдарлаа. Vрээ авлаа гэхэд би ингээд л vхнэ. Vлдээлээ гэхэд би яах вэ?! Хэдийгээр хєдлєх тэнхээ алдарч vхлийн босгон дээр ирж байгаагаа мэдэрч байсан хэдий ч хараагаа салгалгvй хашааны завсраар ширтсээр л байлаа. Тэгтэл бусдаас илvv гоёмсог чимэглэлээр чимсэн бvгээн зvсмийн морьтон баатар хvvг харан ташуураараа дохилоо. Хєтєч баатар мориноосоо vтэр бууж хvvд ойртон дєтлєхєд хvv огт айсан шинжгvйгээр оньсон тоглоомоо урдаас нь сарвайв. Миний хvv айлтгvй очсоныг бодоход ээлтэй тэнгэр нь ивээлдээ авсан байлгvй дээ хэмээн баяр харууслын бvлээн нулимс хацар эсгэн бємбєрєхєд тvvний эцсийн амьсгалын ємнєх тунгалаг нулимсны гэрэлт гялбаан дотор хvvг нь дvvрэн яваа баатар эрийн жавхаат дvр алсран холдсоор байвай. Тэдгээр баатар эрсийн vг хэлийг ойлгоогvй ч зєєлєн эерvv дуудлагаар хэлж байсныг эх зєнгєєрєє мэдэрсэн ажгуу. Тэр vг бол “энэ хvvг Єvлэн ээжид хvргэж єг” хэмээн яруу Монгол vг байсан юм

Эхийн хайр

Би хvvхдээ харж болох уу гэж дєнгєж нярайлсан эх асуулаа. Тvvнд єлгийтэй хvvхдийг єгєхєд баярлаж хєєрсєн эх сайтар харахын тулд єлгийг нь задлаад цочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгvй.
Эх vрийг харж байсан эмч нvvр буруулан, цонхоор харан зогслоо. Хvvхдийн чих байхгvй байлаа... Хvvхдэд vзлэг хийхэд сонсох чадвар нь хэвийн, харин харагдах эрхтэн байхгvй гэж оношилжээ. Тvvнээс хойш он жил урссаар хvv нь том болж сургуульд оров. Нэгэн єдєр сургуулиасаа хар хурдаараа гvйж ирээд ээждээ наалдан гомдолтой нь аргагvй уйлж байлаа...Энэ бол амьдралдаа анх удаа урам хугарсан хэрэг бєгєєд "Нэг том хvvхэд намайг эрэмдэг" гэсэн гэх нь тэр... Хvv ийм доромжлолыг амссаар єсчээ. Хэдийгээр найз нєхєд нь хайртай, сурлага сайтай байсан ч тэдэнтэй нийлдэггvй байв. Тvvнд ээж нь цаг vргэлж "Бусадтай нєхєрлє" гэх боловч єрєвдєн хайрласан байдал илт илэрдэг байлаа. Залуу хvvгийн аав эмчтэй уулзан "Одоо ямар ч арга байхгvй юу" гэж асуухад нь "Хос чих олдвол шилжлvvлэн суулгаж болно" гэжээ.

Тиймээс хvvгийнх нь тєлєє хоёр чихээ єгєх хvнийг эрж хайж эхлэв. Хоёр жил єнгєрсний хойно нэгэн єдєр аав нь "Хvv минь чамд чихээ єгєх хvнийг аав ээж хоёр нь оллоо. Харин хэн чихээ єгснийг бvv асуу" гэж хэллээ. Мэс засал маш амжилттай болов. Шинэ тєрхтэй болсон залуу хvv нийгмийн амьдралд идэвхтэй болж амжилтанд хvрчээ. Тун удалгvй гэрлэж, гадаад харилцааны ажилтан болсон байна. Олон жил єнгєрсний хойно хvv аав дээрээ очоод "Надад ийм их тус болсон хvнийг хэлж єгєєч. Би єдий хvртэл тэр хvний тєлєє юу ч хийсэнгvй..." гэж гуйв. "Чи тэр хvний тєлєє юу ч хийж чадахгvй. Одоохондоо чамд хэлэхгvй" гэж аав нь хариуллаа. Энэ нууцыг олон жилийн турш тайлж чадсангvй.

Гэтэл хvvгийн амьдралд гунигт явдал тохиолдов... Ээжийнхээ шарилын дэргэд аавынхаа хамт зогсож байв. Аав нь гараа аажмаар явуулан ээжийнх нь хvрэн улаан vсийг ярахад тvvний хоёр чих байсангvй. "Ээж нь vсээ тайруулах шаардлагагvй болсон учраас баяртай байсан юм. Тэгээд ч тvvнийг муухай гэж хэн ч хэлээгvй, тийм биз дээ?" гэж аяархан шивнэлээ. Хvний амьдралд гоо vзэсгэлэн гэдэг гаднах тєрх байдалд биш, харин дотоод зvрх сэтгэлд байдаг юм.

Ааваа уучлаарай

Гэрлэснээсээ хойш ааваасаа болж байнга эхнэртэйгээ муудалцдаг байв. Эхнэр нь аавтай нь хамт байхыг хvсдэггvй, илvv дараа мэт vздэг байв.
Заримдаа тэсвэрлэхийн аргагvй vе ч байдаг байлаа. Нэгэн єдєр маргалдсаны дараа эхнэр нь "Нэг бол би явъя, эсвэл эцэг чинь яваг" гэж тулгав... Тэр эхнэрээ алдахыг хvссэнгvй. Ааваас нь болж хэрэлдэж муудалцдаг ч аз жаргалтай гэр орон, хайртай эхнэр нь хvvхдvvд нь байлаа. Эхнэртэйгээ гэрлэхийн тулд их л тэмцэлдсэн байж. Гэр бvлийнхнийгээ єчнєєн ятгасан боловч амжилтад хvрсэнгvй. Тvvндээ vнэхээр хайртай байлаа. Яах ч аргагvй байдалд ороод эцэст нь нэг арга олжээ. Ангийн хорхойтой энэ хvн хэдэн жилийн ємнє ууланд бариулсан байшиндаа аавыгаа аваачих болов. Хэрэгтэй бvхнээр хангаж, долоо хоногт нэг эргэж тойрч байх бєгєєд ингэснээр эхнэртэйгээ ч муудалцахгvй байлаа.

Хэрэгтэй бvхнийг аваад, хэвтэрт орсон аавыгаа тэвэрч байгаа мэт єргєсєєр машиндаа суулгажээ. Хvv нь хамт явахыг хvссэн тул авч, замдаа гарав. Дvн євєл болж байсан тул хvйтэн байв. Цасан дундуур арайхийн явж байлаа. Хvv нь хаашаа явж байгааг асуусан боловч юу ч дуугарсангvй. Хаашаа явж байгааг нь гадарласан хєгшин дуслах нулимсаа ачдаа болон хvvдээ vзvvлэхгvйг хичээнэ. Хэдэн цаг яваад уулан дахь байшиндаа хvрэв. Олон жил энд ирээгvй юм санжээ. Уулын байшин нурах дєхєж, дээврээс нь дусаал гоожиж байлаа. Оромжны нэг буланг цэвэрлэж, орыг нь тавиад бусад эд хогшлыг нь оруулан, хамгийн сvvлд аавыгаа хэвтvvлэв. Оромжийн дотор ч шуурч байлаа.

Аав нь аль хэдийнэ даарч эхэлжээ. Маргааш дахин ирэхдээ хэдэн хєнжил, хучлага авчиръя гэж бодов. Хvvд нь vнэхээр их гунигтай байлаа. Харин аавд нь бол бvр ч хэлэх ч vг олдсонгvй. Хайрлаж єсгэсєн хvv нь тvvнийг ийм газар орхих нь. Гомдож, дотор нь шатаж байсан ч ил гаргасангvй. Бяцхан хvv юу болж байгааг анхаарсангvй. Євєєгєєсєє сална гээд тvvнийг гунигтайяа харж байв. Буцах болоод аавынхаа ор руу тонгойн хацар, гарыг нь олонтаа vнсэн, тэврэх нь намайг уучлаарай хэмээх мэт байлаа. Хоёул биеэ барьж чадалгvй эхэр татан уйлав.

Ингээд боллоо гэх мэт аавыхаа нvvр рvv хараад хvvгээ хєтлєн оромжноос гараад машиндаа суулаа. Бяцхан хvv замд гараад яагаад євєєг минь тийм хvйтэн газар орхичих воо гээд уйлж эхлэв. Юу хэлэхээ мэдсэнгvй, ээж нь хvссэн юм гэж чадсангvй. Бяцхан хvv нь "Би ч бас таныг хєгширєхєд энд орхих юм уу?" гэж асуухад нь тэнгэр нурах мэт болжээ. Тэгээд машинаа эргvvлэн галзуу мэт буцаж давхив. Оромжид ороод "Ааваа намайг уучлаарай" гээд тэвэрч авав. Аав хvv хоёр чангаар тэврэлдэн нялх хvvхэд мэт эхэр татан чанга уйлж байлаа. Хvv "Ааваа намайг уучил, ийм зvйл хийснийг минь уучлаарай" єршєєл эрэв. Аав нь "Хvv минь би чамайг эргэж ирнэ гэж мэдэж байсан юм. Би урьд нь аавыгаа ууланд орхиж байгаагvй, чи ч бас тэгэхгvй... Намайг энд орхихгvй гэдгийг чинь мэдэж байсан юм" хэмээжээ.

Tuesday, October 19, 2010

Энэрэлгүй хорвоо

Сумын сургуулийн тvлээний хашааны гадна аягын чинээ єєвгєр бор гэрт бєєвгєр хар эмгэн байх. Тvvнийг Ханд гэнэ.
Тэр аймгаас ирэх шуудангийн машиныг 20 жил тосч яваа гэх. Чухам юуны учир шуудан тосдогийг мэдэх хvн байхгvй. Ханд гуайг цагтаа цалгиж явсан сайхан хvvхэн байсан юм гэхэд vнэмших хvн ховорджээ. Нєхєр нь баян айлын ганц хvv Дэжид гэж байж. Тэр торгон дээл ємсєж, тарган морь унаж Ширээгийн голыг єгсєж уруудан айл хэсч сархад зооглож нэгэн насыг элээсэн гэх юм билээ. Тэднийхэн хэдэн vеэрээ ганц ганц хvvхэдтэй. Дэжидийнх ч ганц хvvтэй. Тvvнийг Лут гэнэ. Баян Дэжидийн ганц хvv тєрсєн эцгийнхээ орыг орлож, мєрийг мєрлєж айл хэсч архи нэхсэн нэгэн болов. Хуримтын гол саваа халин vерлэв. Голын гарамны хажууд байх айлуудын гадуур Дэжид баян энгэр заамаа ярчихсан эсгэчvvлж явав. Айл хотлын авгай хvvхнvvд "Дэжид vертэй ус руу орох нь, яанаа" гэж орилолдон шуугив. Хэдэн эрчvvд тvvнийг амдаж очоод ус руу орж болохгvй, манайхнаар орж тогоо тавиул гэж аргадав. Гэтэл Дэжид баян аргадах тусам ааш нь нэмэгдэж "Хуримтын голын борчууд хойшоо болцгоо" гэж ташуур далайгаад "Хуримтын гол улаан хоормог шиг vерлэх байтугай усан галав юvлж байсан ч туулаад гарах морьтой, дуулаад явах хоолойтой тєрсєн хvv шvv, мэдэв vv борчуудаа" гэж хашгиран цулбуураас нь чаргууцалдаж байсан хvнийг ташуурдаж унагаад Эр бор харцага нь ... гэж солгой хоолойгоор аялах аядан ухасхийн гол руу орж оволзож огисон их устай хамт алга болсон. Ингэж эцэг нь vрэгдсэнээс хойш Лут суух нь багасч уух нь ихсэж дээлэндээ багтахгvй аагтай, дэргэдэхээ тоохгvй омогтой эр болов. Тэгж явсаар нэг л єдєр хvн амины гэсэн тодотголтой гэмт хэрэгтэн болж дээлээ нємєрч vйлээ vзэн "аавын" хоол хороох болж улсын нийслэл рvv ачигджээ.

Алаг vрээсээ амьдаараа хагацсан хєєрхий эх Ханд байж суухын арга хорго нь барагдаж малаасаа зарж зардал хийгээд хvvгийнхээ араас явсан. Тэр нутгийн айлуудаар шєнийн бор хоног єнгєрєєж, шоронгийн намхан цагаан байшинг єдєр нь сахиж зогссоор байтал хоёр жилийн дараа хvv нь 20 жилийн ял авч яс цоож гэгчид суух болов. Яс цоожинд суусан хvний тєлєє усаар байтугай цусаар уйлаад ч эргэлт оруулдаггvй, эхтэй нь уулзуулдаггvйг мэдэрсэн бvсгvй нутаг нугаа бараадахаас яахсан билээ. Хэдэн мал нь дєрвєн хєлтэй хээрийн боохой, хоёр хєлтэй гэрийн боохойн идэш болж vлдсэн нь ган зудаар гарлагадаж дуусчээ. Зургаан ханатаа зууравч нэмж томруулсан єргєє цагаан гэр нь ч ах дvvсийн гараар ороод айл айлын хєрєнгє болсон байж. Ингээд л Ханд аягын чинээ хар гэр тєхєєрч аваад сумын тєв сахих болсон. Биеийн амрыг харж суурин сахиагvй бэтгэрч зовсон сэтгэлээ л сэргээх гэж энд ирсэн. Тэр жил улсын нийслэлээс ирсэн хvнээр бичvvлсэн єргєдлєє бариад сумын тєв орж шууданд хийхээр явав. Гэтэл аймгийн шуудангийн машинаас нэг нутаг усны таньж мэдэх сайн эр хочтой Дондов шоронгоос суллагдан ирж байгаатай таарчихаж. Ханд ч олзуурхан Дондов гуайд хvvгийнхээ тухай хуучилж. Тэгтэл Дондов ингэж хэлжээ. "За Ханд минь шоронгоос суллагдсан хvнийг зvгээр нэг хаяхгvй. Улс зардал гаргаад шуудангийн машинд суулгаж єгєєд явуулдаг юм. Хvv чинь нэг л єдєр над шиг сумын шуудангаар шунгинаад ирнээ" гэжээ. Ханд гуай нэг л єдєр шуудангийн машинаар шунгинаад ирэх хvvгээ тосч авахаар суурин бараадсан нь энэ ажээ.

Цагаанхайрхан сумын бага сургуулийн дотуур байрны хvvхдvvд бид єлєм зэлэмхэн л хооллодог байсан. Хэдийгээр єлсгєлєн ч хаа очиж хоол горьдож айлаар ордоггvй байж. Хоолноос хэцvv нэг гачигдал байв. Тэр юу вэ гэвэл ам цангах. Чухам юуны учир тийнхvv ам цангадаг байсныг одоо ч бодоод олдоггvй юм. Байж суухын арга тасартал амаа цангахад хэд гурваараа нийлж Ханд гуайнх руу явна. Тэднийх биднийг ороход бэлэн давстай хар цайтай байна. Тэглээ ч бид орох гэж vvдэн дээр нь хулгаж халгаж баахан зогсоод орно. Халгаж хулгахын учир гэвэл эмгэн биднийг идэж уухаа тохируул, тєрийн хоолонд дас. Та нар ямар эрх чєлєєгєє хасуулсан биш, ууж идэхээ, явж суухаа тааруул гэж баахан сургааль айлдана. Тэрхvv сургаалийг тэсч гарвал томоо шар данхтай хар цайнаас хэчнээн ч ууж болдогсон. Ханд гуай тамхи татна. Шавж гагнасан нэг муу тємєр толгойтой тєє хэрийн шар модтой гаансныхаа толгойг улайтал татна. Тэднийх бас бусдаас онцлог. Хоноцгvй байх нь ховор. Хол ойрын хамаатан садан тєдийгvй сумын тєв дээр сайн таних айлгvй хvн болгон л Ханд эмгэнийд ирнэ. Баруун талын адсага дэвссэн банзан орорхуу юмыг эзэлчихсэн зочид эмгэнтэй хууч хєєрч суух. Ирсэн хvн бvр Ханд гуайг цайны сvv, шєлний махаар таслаагvй дээ. Тэднийх сумын тєвийн дэн буудал л байсан даа. Хэдэн шар цоохор муур хоймрын хоёр жижигхэн хар авдар дээр нь тэрийж хэвтэнэ.

Ханд гуайн хийдэг ажил гэвэл сургуулийн тvлээний хашаа, тvvний орчныг толийтол цэвэрлэнэ. Зун бол тvлээний хашаа л ногоон хивс дэвссэн мэт зvлэгтэй єнгийн цэцэг алаглана. Vхэр тэрэг, тэмээгээр сургуулийн модыг тээж ирэхэд Ханд гуай хаана буулгахаас эхлээд яаж сайхан хураахыг зааварлана. Дараа нь тvлээ модны єчvvхэн vртэсийг ч цэвэрлэнэ. Дотуур байрны уйдсан хэдэн хvvхэд бид юм л бол тvлээн дээр гарч гэрийн зvгт алсын бараа харна. Ханд гуай биднийг нэг мод байрнаас нь хєдєлгєхийг андахгvй. Бас хэний хvvхэд гэдгийг гайхалтай танина. Нэг удаа Ханд гуайн бие нь муудаж хэвтэрт байв. Бас л цай горьдож гарт нь орсон бид хоёр Ханд гуайд євчтэй байхад нь тус хvргэвэл дараа нь амаа цангасан vед орж ирэхэд нуур бардам гэдгийг мэдэлгvй яахав. Сумын хvний эмчийг дагуулж ирэв. Эмч тvvнийг vзэж эм тан єгєєд "Та тvлээний хашааны манаач юмуу, сургууль танд тvлээ мод харсны тєлєє цалин хєлс єгдєг vv" гэж асуухыг би сонссон юм. Тэгтэл vгvй дээ хvv минь. Сургуулийнхаа тvлээ модыг харсны шанд л би овоохойгоо энд байлгаж байдаг юм. Эндээс єєр газар би гэрээ барихгvй. Яагаад гэвэл шуудангаар хvv минь ирвэл сумын захиргаан дээр бууна. Ээжийгээ хаана байгааг асуухаар хэн нь ч тэр байна гээд зааж єгєхєд манайх ил харагдана. Доовтор минь би vхэж болохгvй хvн шvv. Хvv минь ээждээ заавал эргэж ирнэ гэж хэлэв. Ханд гуайн шар данхтай цайг суллаж суухдаа дээрх vгийг сонссоноосоо "vхэж болохгvй хvн" гэсэн vгийг онцолж аваад нєхєддєє ярьж бас Ханд гуайг харагдвал "vхэж болохгvй хvн энд явна" гэж доог тохуу хийж байсан гэнэн хонгор нас минь хол хоцорч дээ.

Ханд гуайд долоо хоногийн хоёр дахь єдєр болгон баяр ёслолынх байдаг юм болов уу гэж бид гайхдагсан. Хоёр дахь єдрийн єглєє Ханд гуай эрт босч хэзээ ч угаагаагvй болов уу гэмээр хар нvvрээ савандаж угаана. Шингэрсэн буурал vсээ самнаж єврєєсєє толины хэлтэрхий гарган тольдоно. Бороо цасанд хэвээ алдсан ч ховор хєдєєдєє гангараа болсон цагаан ултай савхин гутал гаргаж ємсєнє. Уг нь цагаан шувуу даавуу байсан гэдэг нь зах ирмэгээрээ мэдэгдэх хар бааданд нандигнан хадгалсан ханцуй хормой нь сэмэрч элэгдсэн ч єнгє нь гял цал хийсэн шар торгон хєвєнтэй дээл гаргаж ємсєєд нарийн хир суусан шар бажгар бvсэлнэ. Ємнєх vеийн хvрээ хvvхнvvдийн ємсєж байсан гэх ноос ноолуур нь унаж халцарсан єнгє бvдгэрсэн хуучин дугуй цагаан малгай толгойдоо ташуухан тавина. Vнэндээ хоёр дахь єдєр Ханд эмгэн шиг гоёсон єєр хvн сумын тєвєєс мєрий тавьсан ч олдохгvй. Єглєєнєєс хойш орж гаран дэвэлзэж ємссєн хувцсаа засч янзлан байх эмгэн нар ханын элэг рvv бууж бага vд болоход гэрээсээ гарч тэрvvхэнд байх сумын захиргааны шоо шиг цагаан байшинг чиглэн хавирга сvврэгнээс нь татаж чангаагаад байгаа мэт хоёр хажуу руугаа ээлжлэн халбалзан маажигнасаар явна.

Ханд гуай сумын захиргаан дээр буюу одоогийнхоор Засаг даргын тамгын газарт очоод удаагvй байтал сумын хоршооны урдуур бєєрєн дээрээ "єртєє" гээд биччихсэн Газ-51 хэмээх машин гаслах адил гийнасаар хvрч ирнэ. Тэр аймгийн урд бvсийн дєрвєн сумын шуудангийн машин учраас хvнгvй явна гэж vгvй. Заримдаа пиг дvvрэн хvнтэй ирнэ. Ханд гуай шуудангаар ирсэн хvмvvсийг харж баахан зогсож байснаа аажуухан алхаж сумын нарийн бичгийн даргын єрєєнд орж захидлын хаяг дуудуулна. Нарийн бичгийн дарга Ханд гуайг хармагц "Танд захидал хараахан ирээгvй л байна" гэж хэлээд нvд буруулна. Эмгэн тэндээс гарч явсаар гэртээ орж ирээд єнєєх гоёлын бvх хувцсаа тайчин хуучин байсан нугалаа хугалаагаар эвхэж баадагнаад хоймрын авдрандаа хийгээд гурван єргєстэй цоожоор цоожилж ганц тvлхvvрийг нь хир даг болсон суран оосроор нь хvзvvндээ углана. Хєєрхий минь шоронд байгаа хvvгээ гарч ирнэ гэж долоо хоногтоо ганц удаа ирдэг шуудангийн машиныг чухам хэдэн жил хvлээснийг мэдэхгvй юм. Ямар ч гэсэн намайг сургуульд байсан дєрвєн жилийн настай, бороотой, нартай, шуургатай мягмар гараг бvрийг ганц ч алгасалгvй шуудангийн машин сахисансан. Тэр жилийн тэр хаврын тэр нэгэн мягмар гарагийн бага vдэд аймгаас єртєєний машин ирэхэд Ханд гуай алга байв. Мягмар гарагийн шуудангийн мєнхийн сахиул болсон Ханд гуайг байхгvй байгааг сумын нарийн бичгийн дарга мэдмэгц сэтгэлд нь "Яачихав даа хєєрхий минь" гэх бодол тєрєв. Єртєєний машинаас нvvрэндээ мэсний бололтой хэд хэдэн гvн сорвитой єндєр бор хvн гартаа барьсан ганц ч ачаагvй бууж ирэв. Тэр хvн гуниг хурсан нvдээрээ эргэн тойрныг харж зогссоноо шуудангийн машинтай хамт бужигнаад єнгєрдєг хvмvvсийн хєл хєдєлгєєн намдсан хойно сумын нарийн бичгийн дарга залуугаас "Миний ээжийнх хаана байна" гэж асуув.

20 жил хvлээсэн хvvтэй нь уулзуулах баяр баясгалангийн хажуугаар Ханд гуай яагаад ирсэнгvй вэ гэх айдас дагуулсан сумын нарийн бичгийн дарга хvvгий нь дагуулж Ханд гуайн гадаа ирлээ. Гадаа нь ирэхэд яндангаас нь утаа уугиж гал тvлсэн бололтой байв. Галтай байна гэдэг амьдралтай байна гэсэн vг гэж залуу бодож сэтгэлийн тvгшvvрээ арилгаад гэрт орлоо. Гэтэл єнєєх мягмар гараг бvрт ємсдєг чамин хувцаснууд авдрынх нь ємнє баадантайгаа байна. Ханд гуай муу модон ороо налж суугаад залбирч байгаа харагдав. Тэгтэл хєєрхий минь залбирсан гарынхаа завсар сэмэрч урагдсан нэг муу самбайд боодолтой юм атгаад бурхан болсон байв. Гарт нь байгааг авч vзвэл ганц хvvгийнх нь таван насандаа авахуулсан даахь байв. Хvv нь уулга алдан ээжийгээ тэвэрч аваад чулуу шиг хvйтэн духан дээр нь vнсээд алаг нvднийхээ аяганд багтахгvй мэлтэрч байсан нулимснаас ганц дусал унагаад бусдыг нь дотогшоо залгиж "Даанч энэрэлгvй хорвоо юм даа" гээд даахирсан хар vсээ vхтээв. Хэдэн шар цоохор муур нь орон дээр нь эгнэж суугаад эзнээ vгvйлэн гашуудах мэт гунигтай хvрэн нvдээрээ ширтэцгээнэ.

Аавын тухай өгүүлэг

Түүнийг гэртээ ядарч, сульдаад ирэхэд 5 настай хүү нь хаалган дээрээ зогсоод хүлээж байлаа. Хүү нь түүнээс “Ааваа, та нэг цагт хэр их мөнгө олдог вэ?” гэж асуужээ.
Тэрээр “Энэ чамд хамаагүй” гэж уцаарлан хэллээ. Хүү нь Гэхдээ ааваа, үнэхээр мэдмээр байна гэж шалав. “За яахав, 20 доллар олдог” хэмээн хариуллаа
Гэтэл хүү нь “Та тэгвэл надад 10 доллар өгөөч” гэх нь тэр. Аав нь учиргүй уурлаж “Чиний хэрэгтэй хэрэггүй тоглоом, янз бүрийн зүйлд зориулах илүү мөнгө алга. Өрөөндөө ороод, хаалгаа хаа” гэжээ.

Хүү чимээгүйхэн өрөөндөө ороод, хаалгаа хаав. Аав ч ууртайгаар “Энэ хүүхэд яаж ийм зүйлийг зоригтой асууж байна аа?” гэж боджээ. Нэг цагийн дараа тэрээр хүүдээ уурлаад мөнгөөр яах гэж байсныг нь асуугаагүйгээ саналаа. Магадгүй үнэхээр чухал байсан ч юм билүү. Хүүгийнхээ өрөөнд ороод, орондоо хэвтэж байгаа хүүгээсээ “Унтаж байгаа юм уу?” гэж асуулаа. Хүү нь үгүй гэж хариулахад “Май энэ 10 долларыг ав. Түрүүн муухай аашилсныг минь уучлаарай, өнөөдөр их хүнд өдөр байлаа” гэжээ.

Хүү нь баяртайгаар үсрэн босоод “Баярлалаа ааваа” гээд орон доороосоо бутархай мөнгө хадгалдаг хайрцгаа гарган, аавыгаа царайчлан хараад мөнгөө удаан гэгч нь тоолов. Аав нь мөн л уурлаж “Чамд мөнгө байсаар байтал яагаад надаас мөнгө авч байгаа юм бэ? Чиний тоглоомонд оролцох зав надад байхгүй” гэж хэлэхэд хүү нь “Ааваа би тантай нэг цаг хамт баймаар байна. Энэ 20$-оор таны нэг цагийг авч болох уу?” гэжээ.

Wednesday, October 13, 2010

Ананда संस्कृत: Буддын шашны зан үйл хийгээд ойлголт

Ананда संस्कृत: Буддын шашны зан үйл хийгээд ойлголт: " Багш шавийн барилдлага Бурханы шашины хамгийн томоохон хэсэг бол Багш шавийн барилдлага билээ..."

Хутагт хувилгаад Ринбүүчи

                     Хутагт хувилгаад Ринбүүчи


Хутагт хувийлгаадын талаар нийтлэл оруулна гэхээр дэндүү ахадсан юм уу даа гэж санаа зовж байгаа ч эрхэм таны мэдлэгт бага ч утга бүхий нэмэр блохуйц үүднээс хувилгаадын талаар хэдэн зүйл бичлэээ. Эхлээд Ринбүүчи хэмээх хүмүүсээс эхлье. Монголчууд бид олон мундаг Ринбүүчи-г мэднэ. Дандар Лхарамба Ринбvvч, Ажаа Гэгээн Ринбүүчи, Бакула Ринбүүчи, Гүрүдива Ринбүүчи гээд монголчууд бидэнд асар их ачлал буянаа хийсэн буянтай гэгээнтэн хүмүүсийг бид мартах учиргүй болой. Ринбүүчи гэдэг үг нь Түвд үг юмаа. Монгол хэлээр орчуулахад Эрдэнэ гэсэн утга бүхий юм. Ринбүүчи нь Бурхан багшийг тєлєєлєн ирж байгаа шашны томоохон зvтгэлтнийг Бурханы шашины олон шавь бид ийн нэрлэдэг юм.
Хутагт гэгч ямархуу гэдгийг бид мэднэ. Хутагт гэдэг үгийг орчуулахад Түвдөөр Пагва гэсэн үг. Пагва хэмээхийг түвдийн судар толинд харвал Дунгар цэгжод чэнмо гэдэг үг гарч ирж байна Хутагт нь эгэл хүний түвшинээс хол өндөр хэтийн оршихуйд хүрсэн нэгнийг хэлж байна. Хутагтуудын талаар олон нууцлаг эрдэм чадал байдаг энэ бүгдийг нэлээд би сонирхож судлаж байсан бөгөөд Хувилгаадын эрдэм чадал тус бүрийн онцлогтой байсан юм байна. Гэвч ямар ч Хувилгаан хүн эрдэм чадалаа олон хүмүүст харуулах дургүй байсаныг түүх сударт тэмдэглэж үлдээсэн байсан. Учир нь Бурханы сургааль номлолыг анхлан суралцах үеэсээ эрдэм чадал ид шидийг үзүүлж харуулахыг хориглосон байдаг.
Буддын гүн ухаанд хорвоогийн тодотгол бол зовлон юм. Зовлонгоос гэтэлж чадсан хүмүүнийг л хутагт гэж нэрлэж байна. Хутагтын нэгэн шинж нь амар амгаланг-н үүдийг нээсэн тайван хүмүүн бөлгөө. Монголд олон хутагт байсан.
Хувилгаан хүмүүнийг дурдая Хувилгаадыг Бүрэлбаа ч гэж нэрэлдэг.
Түвд үг л дээ. Утга нь угаасаа адил.Гэгээтэн хутагт хувилгаад хэмээх ерөнхийдөө ямар хүмүүс вэ гэвэл Урьд төрлүүд нь бясалгал хийж гэгээрэлд хүрсэн хүмүүсийн дараагийн сүнсний дамжлагыг гэгээрсэн, гэгээн гэж нэрлэж байгаа. Урьд төрлүүдийн хийсэн үйлдсэн болгоныг арвижуулж цааш нь дамжуулдгаараа онцлогтой. Энгийн хүмүүс урьдны төрөлдөө ямар төрөлтэй, юу хийж явснаа сайн мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ мэдэх хүмүүс бий л байх даа. Гэгээн хүн гэдэг бол урьд төрөлдөө тийм тийм буян хийж явсан. Одоо энэ төрөлдөө ийм ийм юм хийж явна гэдэг нь тод байдаг учраас илүү онцлогтой. Гэгээн хүн гэдэг маань энергийн түвшин өндөр, биднийхээр адсижанлу ихтэй байдаг. Бусдад ямар нэгэн ном уншсан ч, үйл үйлдсэн ч илүү их хүртэцтэй, тустай. Тийм болохоор ард түмэн тойрон хүрээлдэг болов уу. Иймээс гэгээнтэн хүн бусдад сургааль хайрлаж, энэ замаар явбал амар амгалан амьдралд хүрч, гэгээрэлд хүрэх замыг нь таниулдаг үүрэгтэй.
Хутагт, хувилгаад тєрєн мэндлэх цаг хугацаа, газар орон, бэлгэ тэмдгээс аваад бvхий л шинж байдал нь эгэл тєрєлхтєн биднээс эрс єєр ялгаатай (Амьд бурхад) гэх бєгєєд тэд гаслангvй (vхэхгvй) мєнхєд оршиж сvнс тєрєл нь хойтдоо олон vеэр тєгсгєлгvй галав галчингаар vргэлжилнэ.Бид гагцхүү эгэл бидний мунхаг харанхуйг наран саран мэт гийгvvлж, оюун ухааны их санг нэмэгдvvлж, тэтгэн єршєєгч хувилгаан ялгалгvй мєн хэмээн итгэж аврал одуулах хэрэгтэй билээ. Сэтгэлдээ сүслэн залбирч аврал эрэн мөргөж залбирч явбаас энэ нас хойд төрлийн ач буян хязгааргүй их билээ

Буддын шашны зан үйл хийгээд ойлголт

                      
          Багш шавийн барилдлага

Бурханы шашины хамгийн томоохон хэсэг бол Багш шавийн барилдлага билээ Багш шавийн барилдлага нь асар их ач холбогдолтой бөгөөд Шавь багшдаа итгэх итгэл гүн бат байх ёстой хэмээдэг. Шавь хүмүүний хүлээсэн үүрэг их бөлгөө. Багшаа хүндлэн дээдэлж угтан тосч мэндлэх, түүнд үнэнчээр зүтгэж бүх зарлигийг нь дуулгавартай хүлээн авах, өглөг барьц өргөх ном номлол сургаалыг нь анхааралтай сонсох зэрэг эдгээр болой. Багш шавийн барилдлага тогтоох үед Шавь багшдаа харанхуй амьдралд гэрэл гэгээ оруулж сургааль номлолоороо үргэлж гэрэлтүүлж гийгүүлж явахыг бэлэгдэж Зул, Амгалангийн ёсыг бэлэгдэж хадаг , Үргэлж багш хүмүүнээс ариун тансаг үнэр ханхалж байхыг сэтгэн хүнсний зүйл эдгээр 3-г өргөн барьж мэндчилэн мөргөдөг. Үүн дээр Шавь хүмүүн багшийнхаа сургааль номлолыг чандлан сахиж байх учиртайгаас гадна Багшаасаа дээш суудалд залрах ёс үгүй бөгөөд багшийнхаа урд суудаггүй. Харин багш хүмүүн бие зөв авч явах шавь нартаа үлгэр жишээ үзүүлэх, өөрийнхөө сурч мэдсэнийг шавь нартаа үнэн зөв заах, үнэн зөвөөр номлох, тэднийгээ нэр хүндтэй болгохын төлөө санаа тавьж, цаг үргэлж хайрлан хамгаалж байх ёстой. Энэхүү ёс горимыг шандлан сахисан тэр цагт багш, шавийн хооронд арван хуруу тэгш харьцаа тогтоно. Багш шавийн барилдлага тогтоосон хэн боловч бусад хүмүүний багш нарыг дайрч дорожлох басамжлах муу үйл хөдлөл үг хэллэг ярьж тараахыг цээрэлвэл зохистой.
Багшаас номлол, сургаал хүртэнэ гэдэг бол ерөнхий ойлголт. Харин бүрэн гарын авлагаар сэтгэл оюуныг жолоодох багшийг шүтнэ гэдэг онцгой зүйл билээ.
Багшийн ачийг дурсан санан сэтгэж Багшийг шүтсэнээр төгс гэгээрлийн төвшинд ойртоно, агуу гэгээрэгсдийг баярлуулна. Дараа дараагийн амьдралдаа багшаас хагацахгүй, муу төрөлд төрөхгүй. Муу үйлийн үр болон сэтгэлийн гэмд хялбар дийлдэхгүй. Бодисадвагийн сургаал зааврыг зөрчихгүй, тэр бүхнийг мартахгүй учир эрхэм чанарын чуулбар бүрдэж улам бүр нэмэгдсээр хэтийн ба ойрын бүх зорилго биелэнэ. Багш шавийн барилдлага тогтоосон хүмүүн сэтгэлээ сайтар шинжиж явагтун. Багш шавийн барилдлагын утга учир сайтар ойлгон таньж бодож яваарай


                      
 
                                 Өлзий Хутагын 8 тэмдэг

 
Шvхэр
Шvхэр нь нар борооноос халхлан, халуунаас хамгаалж чаддагийг vлгэрлэн амьтаны нисваанисын халууны энэлэлийг арилгаж vйлдэхийг бэлгэдсэн.

Алтан загас
Бие нь алтны єнгє мэт гэрэл цацарсан загасыг алтан загас хэмээн нэрлэдэг бєгєєд энэ нь нуур цєєрмийн чимэг болдогчлон эд эдлэл муудахын гэмийг арилгаж vйлдэхийг бэлгэдсэн.

Хумх
Хумх нь шид бvтээл бvхий хvv сан хэмээх алдаршсанчилан эрдэм нь шимээр асар баялаг ба тийн цагаан буяны суурь болохыг бэлгэдсэн.

Лянхуа
Лянхуа нь шавраас гардаг ч шаварын хирээр буртаглагдаагvй єєрийн єнгєєрєє тодорч байдагчлан орчлонд оршсон ч орчлонд шуналгvйгээр vйл нисваанисыг огоот тэвчихийг бэлгэдсэн.

Лавай
Баруун тийш эргэсэн цагаан лавай нь тасралтгvй таван лавайн тєрлийг авсаныг нэрлэдэг бєгєєд тvvний дуу нь єлзий хутгийн яруу эгшиг лугаа тєгс тєгєлдєр байдаг тул яруу дээдийн номын дуу дуурсгадаг Эсэрваны эгшигийг бэлгэдсэн.

Єлзий утас
Єлзий утас нь хувирашгvй бат сvлжээсэн хээ бєгєєд энд эрдэмийг машид тєгсгєсєн ба таван бэлэг билгийн цол лугаа тєгссєнийг бэлгэдсэн.

Ялгуусан тэмдэг
Ялгуусан тэмдэг нь дайсан тотгорын тэмцэлээс машид ялгуусаны гэрч тэмдэгийг бэлгэддэг мэт гинари шимнус тэргvvтнийг ялж лагшин найргийн эрдэм огоот тєгссєнийг бэлгэдсэн.

Хvрд
Хvрд нь Чакравардын хааны хvрд бєгєєд орон бусдаас бусдад зэрэгчлэн эргэж оддог ба найман хигээсээрээ єєрийн vл зохилдох зvг бvхнийг таслаад, ялан дийлдэг мэтчилэн энэхvv хvрд нь номын хvрдэн бєгєєд тэр нь єгvvлэгдэхvvн 3 аймаг сав ба єгvvлэхvvн 3 сургаалийг номхотгохуун шавын сэтгэлд юvлэн vйлдэхийг бэлгэдсэн. Мєн бурхан бодисадва нарын бие лагшинд холбогдуулан найруулсан бэлгэдэл ч байдаг нь тэргvvний бэлгэдэл єлзий хутгийн тэмдэгт шvхэр лагшин ялгуусан тэмдэг, зарилагт баруун эргэсэн номын цагаан лавай, таалалд єлзий утас, мэлмийд эрднийн алтан загас, хэлэнд лянхуа, хvзvvнд эрдэний хумх, мутарт чанадмана, єлмий бойвгид єлзий хутгийн тэмдэгт хvрд зэрэг бэлгэдэл байдаг

Дашзэгвэ /єлзий хутуг давхарласан/ хэмээх судраас:
Намо! Тэргvvнд єлзий хутгийн шvхэр мэт авар
Лагшинд єлзий хутгийн vл балрах дээдийн ялгуусан тэмдэг,
Зарлигт єлзий хутгийн баруунаа эргэсэн номын лавай,
Таалалд єлзий хутгийн тодорхой єлзий хутуг,
Мэлмийд єлзий хутгийн эрдэнийн алтан загас,
Хэлэнд єлзий хутгийн дэлбээгээ дэлгэсэн лянхуа,
Хvзvvнд єлзий хутгийн эрдэнэт хумх,
Мутарт єлзий хутгийн эрдэмт дээд чанадмани,
Єлмийд єлзий хутгийн мєрд зорчих таван хvрд,
Єлзий хутгийн найман эд, дээд шид бvтээлийн эрдэм
Єлєг гурван дээд эдийн єлзий хутуг алин мєн
Єнєєдєр энд бид нарт єлзий хутуг буугтун!
Єлзий хутуг тэр vргэлжид сайн амгалан болтугай хэмээн зарлиглажээ
      

Мигзэм

Маань мэгзэмийн талаарх ойлголт
Мэгзэмийн ач тус асар их юм. Утга учир шалтгааныг нь хүмүүс тэр болгон мэддэггүй. Маани мэгзэм урин дуудах нь асар их буян хураадаг байна

Мигзэм гэж юу вэ? Утга учир

Мигзэм нь туйлын энэрэл нигүүлсэл гэсэн утгатай, язгуурын гурван бурхан лугаа ялгалгүй Богд Зонховад залбирал талбих юм. Язгуурын гурван бурханы эрдэм чадал билиг оюун, энэрэл нигүүлсэл, хүч чадалыг Богд Зонхова эрхшээсэн тул ялгалгүй юм.

Мигзэмийн үүсэл гарал

Богд Зонхова өөрийн багш Риндаваад зориулан Мигзэмийг зохиож багшдаа барихад багш нь ихэд баясан таалж “Намайг ийн магтах нь зохисгүй. Харин номын богд Лувсандагва таны эрдэм чадал, үйлс зохионгуйд нийцнэ” хэмээн “Цастын мэргэдийн оройн чимэг Риндаваа” гэдгийг өөрчлөн “Цастын мэргэдийн оройн чимэг Зонхова” хэмээн магтан зохиосон түүхтэй. Тэр цагт Манзушри Богд Зонховын шавь нарт туслахын тухайд Мигзэмийг дахин зарлиглан адислажээ. Жанрайсиг бурхан нь хамаг амьтныг энэрэн нигүүлсэж хатуу ширүүн бүхнийг уяраан зөөллөх, Манзушри бурхан нь доройтол бүхний үндэс мунхагийн харанхуйг таслан муу сэтгэлийг ариусгаж, эрдэм ухааны шид бүтээл хайрлах, Очирваань бурхан нь гадна дотны хортон дайсныг даран зохиох хүчтэй болой.

Мигзэмийн ач тус хийгээд буян хураах нь

Мигзэмийг нэгэн үзүүрт сэтгэлээр уншиж чадваас тус эрдэм цаглашгүй болой

Өөр бусдын бие тэргүүтэнд урьдын муу үйлийн урхаг, өвчин, ад дон зохисгүй бүхэн амарлина.

Гэгээрлийг олох зам мөрд тотгорлосон саад бүхнээс ангижирч тэвчилт онолын онцгой эрдэм сэтгэлд түргэн төрөхийн шалтгаан бүрдэнэ.

Хур бороо ороогүй ган болсон газар оронд хур бууна.

Хур буцаах, нялхасыг сахих, эдийг бүтээх тэргүүтний үйлэнд бусдаас гүн бөгөөд онцгой илүү.

Даруйд нас урт, өвчин үгүй болно

Буян ихэд арвижна.

Гадна дотны барцадаар үл чадагдана.

Төгс эдлэлээр элбэг, алдар нэр олонд түгнэ

Мэсийн хорлолоор үл чадагдана.

Нэгэн насандаа бурханы хутаг олох тэргүүтэн эрдэм цаглашгүй

Мигзэмийг Түвд хэлээр
Мэгмэд зээвий дэрчин Жанрайсиг
Дэмид чинбий банбу Жамбий Ян
Дүдбүн малуй жомзад Санвыдаг
Ганжан хайвы зүгчин Зонхова
Лувсандагвы шавлаа солвоон дэв


Мигзэмийг Монгол хэлээр
Их нигүүлсэнгүйн гуу сан
Хиргүй алдалын эрхэт Манзушри
Шулмасын омгийг даран зохиогч Очирваань
Цастын мэргэдийн оройн чимэг Зонхова
Сайн оюут Лувсандагвын өлмийд мөргөе.

Та хэрвээ мэгзэм уншмаар байгаа бол Түвд хэл дээр гэсэнийг мэгзэм уншихын өмнө уншиж байгаарай. Маани мэгзэм уншихдаа сэтгэл оюундаа эх болсон 6 зүйлс хамаг амьтны тусын тулд хэмээн бясалгаж олон саяаар нь урин дуудваас асар иж буян билээ

Г.Мөнхцэцэг

                  Таньд

Уйтгарт харц минь бvvдгэр гэрэлтэй


Уйлахаас єєрийг тэнд vзэхгvй


Сэмхэн бас оргох санаатай би


Сэлэмний ирээс даанч айхгvй


Цоожтой хаалганы дуу сонсдохгvй


Цонхны дэргэдээс харц минь холдохгvй


Хачин намуухан исгэрэх салхинаас


Хааны минь vнэр танил санагддаг


Холын холд жаргаж бий хааны тухай


Холхиж одох бодлууд минь дураараа


Хатнаас нь оргуулах зориг минь


Хаа ч сєгдєхгvй чєлєєтэй


Дурласан зvрхийг минь эдгээх


Далайсан илднээс эмээхгvй


Олзолсон охидын чинь сайхны дунд


Орхихоос єєр аймшигт vхэл надад vгvй ээ ...