Wednesday, October 13, 2010

Буддын шашны зан үйл хийгээд ойлголт

                      
          Багш шавийн барилдлага

Бурханы шашины хамгийн томоохон хэсэг бол Багш шавийн барилдлага билээ Багш шавийн барилдлага нь асар их ач холбогдолтой бөгөөд Шавь багшдаа итгэх итгэл гүн бат байх ёстой хэмээдэг. Шавь хүмүүний хүлээсэн үүрэг их бөлгөө. Багшаа хүндлэн дээдэлж угтан тосч мэндлэх, түүнд үнэнчээр зүтгэж бүх зарлигийг нь дуулгавартай хүлээн авах, өглөг барьц өргөх ном номлол сургаалыг нь анхааралтай сонсох зэрэг эдгээр болой. Багш шавийн барилдлага тогтоох үед Шавь багшдаа харанхуй амьдралд гэрэл гэгээ оруулж сургааль номлолоороо үргэлж гэрэлтүүлж гийгүүлж явахыг бэлэгдэж Зул, Амгалангийн ёсыг бэлэгдэж хадаг , Үргэлж багш хүмүүнээс ариун тансаг үнэр ханхалж байхыг сэтгэн хүнсний зүйл эдгээр 3-г өргөн барьж мэндчилэн мөргөдөг. Үүн дээр Шавь хүмүүн багшийнхаа сургааль номлолыг чандлан сахиж байх учиртайгаас гадна Багшаасаа дээш суудалд залрах ёс үгүй бөгөөд багшийнхаа урд суудаггүй. Харин багш хүмүүн бие зөв авч явах шавь нартаа үлгэр жишээ үзүүлэх, өөрийнхөө сурч мэдсэнийг шавь нартаа үнэн зөв заах, үнэн зөвөөр номлох, тэднийгээ нэр хүндтэй болгохын төлөө санаа тавьж, цаг үргэлж хайрлан хамгаалж байх ёстой. Энэхүү ёс горимыг шандлан сахисан тэр цагт багш, шавийн хооронд арван хуруу тэгш харьцаа тогтоно. Багш шавийн барилдлага тогтоосон хэн боловч бусад хүмүүний багш нарыг дайрч дорожлох басамжлах муу үйл хөдлөл үг хэллэг ярьж тараахыг цээрэлвэл зохистой.
Багшаас номлол, сургаал хүртэнэ гэдэг бол ерөнхий ойлголт. Харин бүрэн гарын авлагаар сэтгэл оюуныг жолоодох багшийг шүтнэ гэдэг онцгой зүйл билээ.
Багшийн ачийг дурсан санан сэтгэж Багшийг шүтсэнээр төгс гэгээрлийн төвшинд ойртоно, агуу гэгээрэгсдийг баярлуулна. Дараа дараагийн амьдралдаа багшаас хагацахгүй, муу төрөлд төрөхгүй. Муу үйлийн үр болон сэтгэлийн гэмд хялбар дийлдэхгүй. Бодисадвагийн сургаал зааврыг зөрчихгүй, тэр бүхнийг мартахгүй учир эрхэм чанарын чуулбар бүрдэж улам бүр нэмэгдсээр хэтийн ба ойрын бүх зорилго биелэнэ. Багш шавийн барилдлага тогтоосон хүмүүн сэтгэлээ сайтар шинжиж явагтун. Багш шавийн барилдлагын утга учир сайтар ойлгон таньж бодож яваарай


                      
 
                                 Өлзий Хутагын 8 тэмдэг

 
Шvхэр
Шvхэр нь нар борооноос халхлан, халуунаас хамгаалж чаддагийг vлгэрлэн амьтаны нисваанисын халууны энэлэлийг арилгаж vйлдэхийг бэлгэдсэн.

Алтан загас
Бие нь алтны єнгє мэт гэрэл цацарсан загасыг алтан загас хэмээн нэрлэдэг бєгєєд энэ нь нуур цєєрмийн чимэг болдогчлон эд эдлэл муудахын гэмийг арилгаж vйлдэхийг бэлгэдсэн.

Хумх
Хумх нь шид бvтээл бvхий хvv сан хэмээх алдаршсанчилан эрдэм нь шимээр асар баялаг ба тийн цагаан буяны суурь болохыг бэлгэдсэн.

Лянхуа
Лянхуа нь шавраас гардаг ч шаварын хирээр буртаглагдаагvй єєрийн єнгєєрєє тодорч байдагчлан орчлонд оршсон ч орчлонд шуналгvйгээр vйл нисваанисыг огоот тэвчихийг бэлгэдсэн.

Лавай
Баруун тийш эргэсэн цагаан лавай нь тасралтгvй таван лавайн тєрлийг авсаныг нэрлэдэг бєгєєд тvvний дуу нь єлзий хутгийн яруу эгшиг лугаа тєгс тєгєлдєр байдаг тул яруу дээдийн номын дуу дуурсгадаг Эсэрваны эгшигийг бэлгэдсэн.

Єлзий утас
Єлзий утас нь хувирашгvй бат сvлжээсэн хээ бєгєєд энд эрдэмийг машид тєгсгєсєн ба таван бэлэг билгийн цол лугаа тєгссєнийг бэлгэдсэн.

Ялгуусан тэмдэг
Ялгуусан тэмдэг нь дайсан тотгорын тэмцэлээс машид ялгуусаны гэрч тэмдэгийг бэлгэддэг мэт гинари шимнус тэргvvтнийг ялж лагшин найргийн эрдэм огоот тєгссєнийг бэлгэдсэн.

Хvрд
Хvрд нь Чакравардын хааны хvрд бєгєєд орон бусдаас бусдад зэрэгчлэн эргэж оддог ба найман хигээсээрээ єєрийн vл зохилдох зvг бvхнийг таслаад, ялан дийлдэг мэтчилэн энэхvv хvрд нь номын хvрдэн бєгєєд тэр нь єгvvлэгдэхvvн 3 аймаг сав ба єгvvлэхvvн 3 сургаалийг номхотгохуун шавын сэтгэлд юvлэн vйлдэхийг бэлгэдсэн. Мєн бурхан бодисадва нарын бие лагшинд холбогдуулан найруулсан бэлгэдэл ч байдаг нь тэргvvний бэлгэдэл єлзий хутгийн тэмдэгт шvхэр лагшин ялгуусан тэмдэг, зарилагт баруун эргэсэн номын цагаан лавай, таалалд єлзий утас, мэлмийд эрднийн алтан загас, хэлэнд лянхуа, хvзvvнд эрдэний хумх, мутарт чанадмана, єлмий бойвгид єлзий хутгийн тэмдэгт хvрд зэрэг бэлгэдэл байдаг

Дашзэгвэ /єлзий хутуг давхарласан/ хэмээх судраас:
Намо! Тэргvvнд єлзий хутгийн шvхэр мэт авар
Лагшинд єлзий хутгийн vл балрах дээдийн ялгуусан тэмдэг,
Зарлигт єлзий хутгийн баруунаа эргэсэн номын лавай,
Таалалд єлзий хутгийн тодорхой єлзий хутуг,
Мэлмийд єлзий хутгийн эрдэнийн алтан загас,
Хэлэнд єлзий хутгийн дэлбээгээ дэлгэсэн лянхуа,
Хvзvvнд єлзий хутгийн эрдэнэт хумх,
Мутарт єлзий хутгийн эрдэмт дээд чанадмани,
Єлмийд єлзий хутгийн мєрд зорчих таван хvрд,
Єлзий хутгийн найман эд, дээд шид бvтээлийн эрдэм
Єлєг гурван дээд эдийн єлзий хутуг алин мєн
Єнєєдєр энд бид нарт єлзий хутуг буугтун!
Єлзий хутуг тэр vргэлжид сайн амгалан болтугай хэмээн зарлиглажээ
      

No comments:

Post a Comment