Мод шарлах нь
Нэг л єглєє намар болчих нь
Шинэ vл таних баярыг тvрнэ
Танигдахгvй, шинэ бvхний гvнд
Баяртай учралууд бий мэт
Тэсгэлгvй бодол сэрчигнэх нь
Хаа эртийн биелээгvй мєрєєдєл шиг.
Огт танихгvй бvсгvй инээмсэглэчихээд
Хажуугаар єнгєрєх нь
Хаа нэгтээ болсон учрал шиг.
Ахиж хэзээ ч тааралдахгvй
Тэр бvсгvйн сvрчигний vнэр,
Алхаан дороос хааяа нэг навч шужигнана.
Мод хамгаас гоо,
Дун шар навчсын гvнд байх цагтаа
Нэг л салхинд нvцгэрчих нь
Хачин, нууцлаг, ганцхан удаа бодогдсон,
Хайхрамжгvй, одоо мартагдсан хvслийг
Сэрээж ядна.
Тэнгэр цэлмэх нь,
Цэлмэх тусам нь сэрvv унах нь
Намайг зуурдын нойрноос дуудаж,
Vvрдийнхээр бvvвэйлнэ.
Ингээд vхлээ гэхэд,
Хоёр дахь амьдрал гэж байдаг бол
Эргээд яг энэ л заяандаа унах юмсан.
Хэзээ ч биелэхгvйг нь мэдсээр атлаа
Мєрєєдєж ханахгvй явсан бvхнээ
Ахиад vнэн голоосоо мєрєєдєх юмсан.
No comments:
Post a Comment