Wednesday, October 13, 2010

Уйсахуй

Дусалж буй нулимнаас

Гэрэл цацарч

Энэ агшинг гийгvvлэх нь
Ухаарал хийгээд гуниглангийн уусалт.

Цалгиж буй усны тунгалаг дусал
Буцаж буух хоромдоо
Дуу цацраах нь
Vхэл хийгээд амьдрал.

Алганы хээг дагаад
Амьдралыг минь зурж
Хєлс чийхана
Амраг бvсгvйг мєрєєсєж
Сэтгэлийг гижиг
Намайг эзэмдэнэ

Аяа амьдрал юутай алагхан

Єндєгний минь хээ
Vргэлжлэн тасрахуйн хэмнэлээр
Єрийг минь шархлуулна
Хэн нэгний тухай бодол
Ухааныг балартуулж
Зvvдийг сэдрээнэ

Аяа амьдрал юутай алагхан


No comments:

Post a Comment