Thursday, October 21, 2010

Японд өнгөрүүлсэн олон жилийн хэсэг намар

Өнөөдөр урьдын л адил бас л жил болгон ирдэг намар ирж байна
 Гадаа бороо шаагиад л би лабортор дотроо сууж байна
 Яагаад ч юм Монгол руу явах юмсан гэсэн бодол одоо төрөхгүй болжээ
 Эндээ ирээд удаж байгаа ч тэр үү. Судалгааны ажилдаа дарагдаад гадагшаа гарая гэсэн бодол алга Харин багшийгаа их үгүйл байна
 Миний багш бол Буддын шашины Гэлэгба урсгалын нэлээд томоохон Ринбүүче Түвд хүмүүн билээ багштайгаа өнгөрүүлсэн он жилүүд минь Миний амьдралын хамгийн аз жаргалтай гэрэлтэй байсан үеийг хэлнэ биз дээ
 Багшийнхаа ачаар би маш их өөрчлөгдөж амьдралын минь үзэл бодол тэс өөр болсон билээ Одоо би зэргээ хамгаалчаад үргэлжлүүлж хаа нэг газар луу явж дахиж сурч боловсормоор байх юм гэхдээ насаа бодохоор өөртөө хааяа санаа зовоод байна 3 жилийн дараа 30 настай бүсгүй. Амьдрал нээрээ цас хугацаа нээрээ үнэхээр хурдан юмаа Одоо би 20-25 энэ насны үе рүүгээ явмаар байх юм гэтэл би ер нь тийм айхтар хийж бүтээсэн зүйлгүй атлаа ямар хурдаар цаг хугацаа өнгөрнө вэ Залуу настайгаа авсанд орж хорвоогоос буцахгүйгээс хойш хөгшрөх нас өнгөрөх тусам хүний нэгэн насны амьдрал хурдан өнгөрөх юм даа

2 comments:

  1. chi japan-d ireed hir udaj baigaan be bi ch bs eh ornoo haayaa sanaj l bn nbad ruu husvel email bichij bgaarai boloh uu

    ReplyDelete
  2. Блог чинь их сайхан юмаа. Дараа зав гаргаж өмнөх бичлэгүүдийг чинь заавал уншмаар бас мэдэж авмаар ч юм их байна шүү. ккк
    Би ч бас 2,3хан жилийн дараа 30 хүрнэ хийсэн бүтээсэн юмгүй байна гэж гутрах үе заримдаа гардаг л юм бас чиний хэлснээр тэр хорин насруу буцаад очдогсон бол гэж... гэхдээ бид залуу байна шүү... Сайн сураад өөртөө бас эх орондоо нүүр бардам мэргэжилтэн болоорой. Амжилт хүсъе.

    ReplyDelete