Tuesday, October 19, 2010

Энэрэлгүй хорвоо

Сумын сургуулийн тvлээний хашааны гадна аягын чинээ єєвгєр бор гэрт бєєвгєр хар эмгэн байх. Тvvнийг Ханд гэнэ.
Тэр аймгаас ирэх шуудангийн машиныг 20 жил тосч яваа гэх. Чухам юуны учир шуудан тосдогийг мэдэх хvн байхгvй. Ханд гуайг цагтаа цалгиж явсан сайхан хvvхэн байсан юм гэхэд vнэмших хvн ховорджээ. Нєхєр нь баян айлын ганц хvv Дэжид гэж байж. Тэр торгон дээл ємсєж, тарган морь унаж Ширээгийн голыг єгсєж уруудан айл хэсч сархад зооглож нэгэн насыг элээсэн гэх юм билээ. Тэднийхэн хэдэн vеэрээ ганц ганц хvvхэдтэй. Дэжидийнх ч ганц хvvтэй. Тvvнийг Лут гэнэ. Баян Дэжидийн ганц хvv тєрсєн эцгийнхээ орыг орлож, мєрийг мєрлєж айл хэсч архи нэхсэн нэгэн болов. Хуримтын гол саваа халин vерлэв. Голын гарамны хажууд байх айлуудын гадуур Дэжид баян энгэр заамаа ярчихсан эсгэчvvлж явав. Айл хотлын авгай хvvхнvvд "Дэжид vертэй ус руу орох нь, яанаа" гэж орилолдон шуугив. Хэдэн эрчvvд тvvнийг амдаж очоод ус руу орж болохгvй, манайхнаар орж тогоо тавиул гэж аргадав. Гэтэл Дэжид баян аргадах тусам ааш нь нэмэгдэж "Хуримтын голын борчууд хойшоо болцгоо" гэж ташуур далайгаад "Хуримтын гол улаан хоормог шиг vерлэх байтугай усан галав юvлж байсан ч туулаад гарах морьтой, дуулаад явах хоолойтой тєрсєн хvv шvv, мэдэв vv борчуудаа" гэж хашгиран цулбуураас нь чаргууцалдаж байсан хvнийг ташуурдаж унагаад Эр бор харцага нь ... гэж солгой хоолойгоор аялах аядан ухасхийн гол руу орж оволзож огисон их устай хамт алга болсон. Ингэж эцэг нь vрэгдсэнээс хойш Лут суух нь багасч уух нь ихсэж дээлэндээ багтахгvй аагтай, дэргэдэхээ тоохгvй омогтой эр болов. Тэгж явсаар нэг л єдєр хvн амины гэсэн тодотголтой гэмт хэрэгтэн болж дээлээ нємєрч vйлээ vзэн "аавын" хоол хороох болж улсын нийслэл рvv ачигджээ.

Алаг vрээсээ амьдаараа хагацсан хєєрхий эх Ханд байж суухын арга хорго нь барагдаж малаасаа зарж зардал хийгээд хvvгийнхээ араас явсан. Тэр нутгийн айлуудаар шєнийн бор хоног єнгєрєєж, шоронгийн намхан цагаан байшинг єдєр нь сахиж зогссоор байтал хоёр жилийн дараа хvv нь 20 жилийн ял авч яс цоож гэгчид суух болов. Яс цоожинд суусан хvний тєлєє усаар байтугай цусаар уйлаад ч эргэлт оруулдаггvй, эхтэй нь уулзуулдаггvйг мэдэрсэн бvсгvй нутаг нугаа бараадахаас яахсан билээ. Хэдэн мал нь дєрвєн хєлтэй хээрийн боохой, хоёр хєлтэй гэрийн боохойн идэш болж vлдсэн нь ган зудаар гарлагадаж дуусчээ. Зургаан ханатаа зууравч нэмж томруулсан єргєє цагаан гэр нь ч ах дvvсийн гараар ороод айл айлын хєрєнгє болсон байж. Ингээд л Ханд аягын чинээ хар гэр тєхєєрч аваад сумын тєв сахих болсон. Биеийн амрыг харж суурин сахиагvй бэтгэрч зовсон сэтгэлээ л сэргээх гэж энд ирсэн. Тэр жил улсын нийслэлээс ирсэн хvнээр бичvvлсэн єргєдлєє бариад сумын тєв орж шууданд хийхээр явав. Гэтэл аймгийн шуудангийн машинаас нэг нутаг усны таньж мэдэх сайн эр хочтой Дондов шоронгоос суллагдан ирж байгаатай таарчихаж. Ханд ч олзуурхан Дондов гуайд хvvгийнхээ тухай хуучилж. Тэгтэл Дондов ингэж хэлжээ. "За Ханд минь шоронгоос суллагдсан хvнийг зvгээр нэг хаяхгvй. Улс зардал гаргаад шуудангийн машинд суулгаж єгєєд явуулдаг юм. Хvv чинь нэг л єдєр над шиг сумын шуудангаар шунгинаад ирнээ" гэжээ. Ханд гуай нэг л єдєр шуудангийн машинаар шунгинаад ирэх хvvгээ тосч авахаар суурин бараадсан нь энэ ажээ.

Цагаанхайрхан сумын бага сургуулийн дотуур байрны хvvхдvvд бид єлєм зэлэмхэн л хооллодог байсан. Хэдийгээр єлсгєлєн ч хаа очиж хоол горьдож айлаар ордоггvй байж. Хоолноос хэцvv нэг гачигдал байв. Тэр юу вэ гэвэл ам цангах. Чухам юуны учир тийнхvv ам цангадаг байсныг одоо ч бодоод олдоггvй юм. Байж суухын арга тасартал амаа цангахад хэд гурваараа нийлж Ханд гуайнх руу явна. Тэднийх биднийг ороход бэлэн давстай хар цайтай байна. Тэглээ ч бид орох гэж vvдэн дээр нь хулгаж халгаж баахан зогсоод орно. Халгаж хулгахын учир гэвэл эмгэн биднийг идэж уухаа тохируул, тєрийн хоолонд дас. Та нар ямар эрх чєлєєгєє хасуулсан биш, ууж идэхээ, явж суухаа тааруул гэж баахан сургааль айлдана. Тэрхvv сургаалийг тэсч гарвал томоо шар данхтай хар цайнаас хэчнээн ч ууж болдогсон. Ханд гуай тамхи татна. Шавж гагнасан нэг муу тємєр толгойтой тєє хэрийн шар модтой гаансныхаа толгойг улайтал татна. Тэднийх бас бусдаас онцлог. Хоноцгvй байх нь ховор. Хол ойрын хамаатан садан тєдийгvй сумын тєв дээр сайн таних айлгvй хvн болгон л Ханд эмгэнийд ирнэ. Баруун талын адсага дэвссэн банзан орорхуу юмыг эзэлчихсэн зочид эмгэнтэй хууч хєєрч суух. Ирсэн хvн бvр Ханд гуайг цайны сvv, шєлний махаар таслаагvй дээ. Тэднийх сумын тєвийн дэн буудал л байсан даа. Хэдэн шар цоохор муур хоймрын хоёр жижигхэн хар авдар дээр нь тэрийж хэвтэнэ.

Ханд гуайн хийдэг ажил гэвэл сургуулийн тvлээний хашаа, тvvний орчныг толийтол цэвэрлэнэ. Зун бол тvлээний хашаа л ногоон хивс дэвссэн мэт зvлэгтэй єнгийн цэцэг алаглана. Vхэр тэрэг, тэмээгээр сургуулийн модыг тээж ирэхэд Ханд гуай хаана буулгахаас эхлээд яаж сайхан хураахыг зааварлана. Дараа нь тvлээ модны єчvvхэн vртэсийг ч цэвэрлэнэ. Дотуур байрны уйдсан хэдэн хvvхэд бид юм л бол тvлээн дээр гарч гэрийн зvгт алсын бараа харна. Ханд гуай биднийг нэг мод байрнаас нь хєдєлгєхийг андахгvй. Бас хэний хvvхэд гэдгийг гайхалтай танина. Нэг удаа Ханд гуайн бие нь муудаж хэвтэрт байв. Бас л цай горьдож гарт нь орсон бид хоёр Ханд гуайд євчтэй байхад нь тус хvргэвэл дараа нь амаа цангасан vед орж ирэхэд нуур бардам гэдгийг мэдэлгvй яахав. Сумын хvний эмчийг дагуулж ирэв. Эмч тvvнийг vзэж эм тан єгєєд "Та тvлээний хашааны манаач юмуу, сургууль танд тvлээ мод харсны тєлєє цалин хєлс єгдєг vv" гэж асуухыг би сонссон юм. Тэгтэл vгvй дээ хvv минь. Сургуулийнхаа тvлээ модыг харсны шанд л би овоохойгоо энд байлгаж байдаг юм. Эндээс єєр газар би гэрээ барихгvй. Яагаад гэвэл шуудангаар хvv минь ирвэл сумын захиргаан дээр бууна. Ээжийгээ хаана байгааг асуухаар хэн нь ч тэр байна гээд зааж єгєхєд манайх ил харагдана. Доовтор минь би vхэж болохгvй хvн шvv. Хvv минь ээждээ заавал эргэж ирнэ гэж хэлэв. Ханд гуайн шар данхтай цайг суллаж суухдаа дээрх vгийг сонссоноосоо "vхэж болохгvй хvн" гэсэн vгийг онцолж аваад нєхєддєє ярьж бас Ханд гуайг харагдвал "vхэж болохгvй хvн энд явна" гэж доог тохуу хийж байсан гэнэн хонгор нас минь хол хоцорч дээ.

Ханд гуайд долоо хоногийн хоёр дахь єдєр болгон баяр ёслолынх байдаг юм болов уу гэж бид гайхдагсан. Хоёр дахь єдрийн єглєє Ханд гуай эрт босч хэзээ ч угаагаагvй болов уу гэмээр хар нvvрээ савандаж угаана. Шингэрсэн буурал vсээ самнаж єврєєсєє толины хэлтэрхий гарган тольдоно. Бороо цасанд хэвээ алдсан ч ховор хєдєєдєє гангараа болсон цагаан ултай савхин гутал гаргаж ємсєнє. Уг нь цагаан шувуу даавуу байсан гэдэг нь зах ирмэгээрээ мэдэгдэх хар бааданд нандигнан хадгалсан ханцуй хормой нь сэмэрч элэгдсэн ч єнгє нь гял цал хийсэн шар торгон хєвєнтэй дээл гаргаж ємсєєд нарийн хир суусан шар бажгар бvсэлнэ. Ємнєх vеийн хvрээ хvvхнvvдийн ємсєж байсан гэх ноос ноолуур нь унаж халцарсан єнгє бvдгэрсэн хуучин дугуй цагаан малгай толгойдоо ташуухан тавина. Vнэндээ хоёр дахь єдєр Ханд эмгэн шиг гоёсон єєр хvн сумын тєвєєс мєрий тавьсан ч олдохгvй. Єглєєнєєс хойш орж гаран дэвэлзэж ємссєн хувцсаа засч янзлан байх эмгэн нар ханын элэг рvv бууж бага vд болоход гэрээсээ гарч тэрvvхэнд байх сумын захиргааны шоо шиг цагаан байшинг чиглэн хавирга сvврэгнээс нь татаж чангаагаад байгаа мэт хоёр хажуу руугаа ээлжлэн халбалзан маажигнасаар явна.

Ханд гуай сумын захиргаан дээр буюу одоогийнхоор Засаг даргын тамгын газарт очоод удаагvй байтал сумын хоршооны урдуур бєєрєн дээрээ "єртєє" гээд биччихсэн Газ-51 хэмээх машин гаслах адил гийнасаар хvрч ирнэ. Тэр аймгийн урд бvсийн дєрвєн сумын шуудангийн машин учраас хvнгvй явна гэж vгvй. Заримдаа пиг дvvрэн хvнтэй ирнэ. Ханд гуай шуудангаар ирсэн хvмvvсийг харж баахан зогсож байснаа аажуухан алхаж сумын нарийн бичгийн даргын єрєєнд орж захидлын хаяг дуудуулна. Нарийн бичгийн дарга Ханд гуайг хармагц "Танд захидал хараахан ирээгvй л байна" гэж хэлээд нvд буруулна. Эмгэн тэндээс гарч явсаар гэртээ орж ирээд єнєєх гоёлын бvх хувцсаа тайчин хуучин байсан нугалаа хугалаагаар эвхэж баадагнаад хоймрын авдрандаа хийгээд гурван єргєстэй цоожоор цоожилж ганц тvлхvvрийг нь хир даг болсон суран оосроор нь хvзvvндээ углана. Хєєрхий минь шоронд байгаа хvvгээ гарч ирнэ гэж долоо хоногтоо ганц удаа ирдэг шуудангийн машиныг чухам хэдэн жил хvлээснийг мэдэхгvй юм. Ямар ч гэсэн намайг сургуульд байсан дєрвєн жилийн настай, бороотой, нартай, шуургатай мягмар гараг бvрийг ганц ч алгасалгvй шуудангийн машин сахисансан. Тэр жилийн тэр хаврын тэр нэгэн мягмар гарагийн бага vдэд аймгаас єртєєний машин ирэхэд Ханд гуай алга байв. Мягмар гарагийн шуудангийн мєнхийн сахиул болсон Ханд гуайг байхгvй байгааг сумын нарийн бичгийн дарга мэдмэгц сэтгэлд нь "Яачихав даа хєєрхий минь" гэх бодол тєрєв. Єртєєний машинаас нvvрэндээ мэсний бололтой хэд хэдэн гvн сорвитой єндєр бор хvн гартаа барьсан ганц ч ачаагvй бууж ирэв. Тэр хvн гуниг хурсан нvдээрээ эргэн тойрныг харж зогссоноо шуудангийн машинтай хамт бужигнаад єнгєрдєг хvмvvсийн хєл хєдєлгєєн намдсан хойно сумын нарийн бичгийн дарга залуугаас "Миний ээжийнх хаана байна" гэж асуув.

20 жил хvлээсэн хvvтэй нь уулзуулах баяр баясгалангийн хажуугаар Ханд гуай яагаад ирсэнгvй вэ гэх айдас дагуулсан сумын нарийн бичгийн дарга хvvгий нь дагуулж Ханд гуайн гадаа ирлээ. Гадаа нь ирэхэд яндангаас нь утаа уугиж гал тvлсэн бололтой байв. Галтай байна гэдэг амьдралтай байна гэсэн vг гэж залуу бодож сэтгэлийн тvгшvvрээ арилгаад гэрт орлоо. Гэтэл єнєєх мягмар гараг бvрт ємсдєг чамин хувцаснууд авдрынх нь ємнє баадантайгаа байна. Ханд гуай муу модон ороо налж суугаад залбирч байгаа харагдав. Тэгтэл хєєрхий минь залбирсан гарынхаа завсар сэмэрч урагдсан нэг муу самбайд боодолтой юм атгаад бурхан болсон байв. Гарт нь байгааг авч vзвэл ганц хvvгийнх нь таван насандаа авахуулсан даахь байв. Хvv нь уулга алдан ээжийгээ тэвэрч аваад чулуу шиг хvйтэн духан дээр нь vнсээд алаг нvднийхээ аяганд багтахгvй мэлтэрч байсан нулимснаас ганц дусал унагаад бусдыг нь дотогшоо залгиж "Даанч энэрэлгvй хорвоо юм даа" гээд даахирсан хар vсээ vхтээв. Хэдэн шар цоохор муур нь орон дээр нь эгнэж суугаад эзнээ vгvйлэн гашуудах мэт гунигтай хvрэн нvдээрээ ширтэцгээнэ.

1 comment: